Монголчууд ирэх сонгyyлиap У.Хүрэлсүхэд тэнэг биш гэдгээ харуулах хэрэгтэй.

2021 оны 1 сарын 21 өдөр Монгол улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх сүржин мэдэгдэл хийн өөрийн суудлаасаа буусан юм. Тэрбээр, дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө хариуцлагагүй үйлдэл гаргасныг дурдаж, хүнлэг бус, сэтгэл эмзэглүүлсэн асуудалд эцэг хүнийхээ хувьд харамсаж буйгаа илэрхийлээд хариуцлага алдсан албан тушаалтны нэрийн өмнөөс болон хувиасаа уучлал хүссэн.

Мөн тэрбээр, “Цар тахлын үед Засгийн газар, УОК бүхий л нөөц боломжоо дайчилж ирсэн. Цаг тухай бүрт нь хилээ хааж, бүх нийтийн бэлэн байдалд шилжих арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улсад коронавирусээр AMИА алдсан хүн одоогоор байхгүй байна.

Өмнө нь 1.6 сая хүн амтай нийслэл хотод хөл хорио тогтоох, зарим аймгийг тэг зогсоох хүртэл арга хэмжээг хэрэгжүүлсэн, энэ явцад алдаа оноо гарсан. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа гардаг хэмээж байсан юм.

Харамсалтай дөнгөж төрсөн эх бол шалтаг байсан гэдгийг ард түмэн мэдэж байсан. Учир нь дөнгөж төрсөн эхээс өмнө УОК, Засгийн газрын хариуцлагагүй хойрго үйлдлээс болж олон хүн бурхны оронд заларсан.

У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгчийн coнгyyльд өөрийн намыг төлөөлөн өрсөлдөх ганц чансаатай өрсөлдөгч юм. Гэвч түүний суудлаасаа буухдаа хэлсэн мэдэгдэлд ард түмэн дүн тавьж эх орон, ард түмнийхээ төлөө сэтгэл гаргах биш өөрийн нам эрх ашгийн төлөө ажиллах хүн байна гэдгийг мэдсэн юм.

Ард түмэн түүнийг Ерөнхийлөгч болгох эсэх нь эргэлзээтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *