Эрэгтэй хүн тамираа тасартал, эмэгтэй хүн амиа тасартал тэвчдэг юм

Мэдээж би ийм газар насаараа амьдрахыг хүсэхгүй. Би энэ газар байх нь надаа зохисгүй дургүй хүргэм тиймээс эндээс холдож гарахыг хүснэ. Тиймээ энэ бол би хүсэж байна.

Миний хүсэл миний хүрэх замыг тодорхойлно. Та нар гийж шувууд жиргэсэн амар амгалан сайхан газрыг төсөөлж эхлэнэ. Төсөөл, бүр нарийн нэг ч юмыг алдалгүй хүсэж байгаа бүхнээ төсөөлөөд л . Би өөрийнхөө ирээдүйн замыг бас замын үзүүрт гэрэлтэх өөрийн ертөнцийг тодорхойлж байна.

Эсвэл би хүсэхгүйгээр төсөөлөхгүйгээр зүгээр л энэ газраа үлдэж болно. Миний л хэрэг. Би шинэ амьдралыг хайж эхлэв. Гарах гарц хаана байна гээд эргэн тойрноо сайтар аживч бүгд л өнөө бөглүү ертөнц харагдана.

Хичнээн эргэн тойрноороо эрж хайвч нөгөө гарах зам үл олдоно. Миний найдвар унтарч эхлэнэ. Магадгүй би бүүр итгэлээ алдаж энэ ертөнцтэйгөө эвлэрнэ. Эсвэл миний найдвар унтарч эхлэсэн ч миний явах хүсэл улам оргилох болно. Гарах гарц байх магадлал багасах тусам би улам хүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *