Алмасыг амьдаар нь барьсан хүнд 2.1 сая ам.долларын шагнал амаллаа.

АНУ-ын Оклахома муж улсын захиргаа алмас амьдаар нь барьж ирсэн хүнд 2.1 сая ам.долларын шагнал олгохоо албан ёсоор зарлалаа. Мужийн төлөөлөгч Жастин Хампри нь Оклахомагийн байгаль орчны яамнаас алмас барихын төлөө жил бүрийн ангийн улирлыг нээхийг хүссэн байна.

Бүгд найрамдах намын гишүүн тэрбээр энэ долоо хоногийн эхээр өөрийн цахим хуудсандаа энэ оны аравдугаар сард “Алмасын баяр” зохион байгуулж, алмасыг амьдаар нь барьж чадсан хүнд 25 мянган ам.доллар өгнө хэмээжээ.

Уг нууцлаг биетийг барих гол зорилго нь муж улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа хэмээх тайлбар өгч байна. Учир нь Оклахома муж улс бол нэг ирсэн хүн дахиж заавал ирмээр сайхан нутаг гэнэ. Хампри “Алмасын баяр”-аар алмасыг барьж чадсан хүнд мөнгөн шагнал амлахаас гадна ан хийх зөвшөөрөл зарах гэх мэтээр мөнгө цуглуулах зорилготой байгаа юм байна.

Тэрбээр “\Үнэхээр алмас байдаг бол түүнийг а лax биш барих хэрэгтэй. Харин тэгж чадвал бид мөнгөн шагнал амлаж байна” хэмээн ярьсан байна. Шагналын мөнгөн дүн өдөр ирэх тусам өссөөр 2.1 сая ам.доллар болжээ. Учир нь удахгүй нээлтээ хийх гэж байгаа алмасын тухай кино баг түүнийг барьсан хүнд 2 сая ам.доллар, мөн өөр нэгэн хувийн байгууллага 100 мянган ам.доллар амласаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *