Хүний хөдөлмөрийг ингэж л үнэлж сурах хэрэгтэй. Аварга том усан онгоцны хөдөлгүүр эвдэрчээ. Түүнийг…

Аварга том усан онгоцны хөдөлгүүр эвдэрчээ. Түүнийг засах хүн олдохгүй их удав. Эцэст нь 40 жилийн туршлагатай нэгэн инженерийг олж засуулахаар болж.

Өнөөх инженер ирээд хөдөлгүүрийг тойрч анхааралтай ажиглан алхаж байснаа цүнхээ уудалж жижигхэн алх гаргаж ирээд нэг газар алхаараа зөөлхөн цохитол хөдөлгүүр эргэн ажиллаж эхэлжээ.

Өнөөх инженер ажлын хөлсөндөө 20 мянган доллар авахыг хүсэв.

Хөлгийн эзэн гайхаж бас yypлаж

-Юу яриад байгаа юм бэ? Чи бараг юу ч хийгээгүй биз дээ, яг юунд ингэж их мөнгө шаардаж байгаагаа тайлбарлаач гэтэл хариулт нь маш энгийн байжээ.

-Алхаар цохисны хөлс бол 2 доллар, харин яг хаана нь, яаж, ямар хүчээр цохисны хөлс 19998 доллар гэлээ.

Хүний туулж ирсэн амьдралын туршлага, мэргэшил, чадвар гэдэг асар их хөлс хүч, нулимс, олон удаагийн оролдлого, бэрхшээлийн үр дүн байдаг тул түүнийг дандаа зөв үнэлж хүндэтгэж байгаарай.

Ямар нэг ажлыг 30 минутад хийж байна гэдэг нь магадгүй 10, 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон ур чадвар байдаг. Та түүний ажлын хөлсийг ажил гүйцэтгэсэн 30 минутаар бус 30 минутад багтаан хийж сурахад зарцуулсан 20 жилийн хөдөлмөрөөр нь тооцох нь зүйд нийцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *