А.Гутерреш УИХ-ын гишүүн Д.Ганбатыг онцолж талархал илэрхийлж байна. Учир нь Д.Ганбат…

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад энэ сарын 8-наас 11-ныг хүртэл хугацаанд албан ёсны айлчал хийж байгаа билээ.

Тэрбээр /2022.08.09/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцсон.

Айлчлалын үеэр А.Гуттереш хэвлэлийн мэдээлэл хийхдээ “Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвcэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвcгийг үл дэлгэрүүлэх, зэвcэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан.

Эх дэлхийг цөмийн з э в с г э э с ангид болгохын тулд бусад улс ч Монгол Улсыг үлгэрлэн дуурайна гэдэгт би найдаж байна. Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг” гэсэн юм.

Үүнээс гадна УИХ-ын дарга А.Гутеррешийг хүлээж авч уулзахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон албаны бусад хүмүүс байлцжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбатыг онцолсон байна. Д.Ганбат нь Украины дүpвэгcдэд зориулж сарын цалингаа хандивлаж байсан нь нөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *