Машин нь эвдэрсэн хүмүүсийг замдаа автал тэр ярьж, хандаж байгаа нь арай л биш ээ…

Yanjaa Sugar гэх фэйсбүүк хаягтай нэгэн иргэн, Завханд таг хөдөө зам дээр шөнө дунд нэг ланд эвдэрсэн байхтай таарсан юм.

Жолооч нь гар өргөж гүйж ирээд, машин эвдэрсэн, хоол унд, ус байдаггүй, эхнэр хүүхдүүд даараад цутраад та хэд эхнэр хүүхдүүдийг маань төвруу дөхүүлж өгч тус болооч гээд гүйгээд ирсэн.

Бид ч За тэгэе, чихээд суучих гээд 2 жоохон хүүхэдтэй эмэгтэйг машиндаа чихэж суулгаад цааш явлаа. За мэдээж хүн юм болохоор нөгөө эмэгтэйтэй мэнд мэдэх гээд яриа өдөх гэсэн нээх юм ярьсангүй, харин 2 хүүхэд нь ээлжлэн бие засмаар байна, дотор муухайраад байна гээд л.

Хэсэг яваад л зогсоно. Хэсэг явж байгаад нөгөө эмэгтэй янжуур татчих уу, гэхээр нь Аан, машинд хүний өөрийн олон хүүхдүүд байна, хэдүүлээ зогсож байгаад гадаа татчих гэж хэлээд дахиад л зогслоо. За тэгээд нөгөө эмэгтэй машинаас бууж янжуураа татаад эргээд суусан.

Бид ч байгаа ус боорцогоо хүүхдүүд нь өгөх гэтэл ээж нь хэрэггүй ээ л гэж байна. Хүүхдүүд нь өлсөөд байна идмээр байна гэтэл нөгөө эмэгтэй, хүний ууж байсан заваан шүлстэй усаар яах гээд байгаан гэж авжийнэ. Би тэгэхээр нь Аан, наад ус чинь шинэ ус байгаа юмаа, бид дэлгүүрээс авсан юм аа л гэлээ.

Тэгсэн ч хүүхдүүддээ өгсөнгүй. Биднээс сэжиглэж байгаа нь илт. Бид тийм хүн сэжиглэхээр хүмүүс биш л гэж бодоод байгаа юм. Бид Улиастайруу чиглээд явж байлаа. Замд нэг ойрхон сум байвал дэлгүүр ормоор байна гэж байна.

Би ч Өө тэгэе ээ. гээд явж байтал утсан дээрээсээ харсан юмуу, баруун эргээд 20 км яваад нэг сум байна. Тийшээ явчих гэхээр Шөнө дунд болж байна, тэгээд ч зам нь хэр байгаа гэдгийг нь мэдэхгүй гэтэл Мөнгийг нь өгөөд явчих уу, хэдэн Л бензин ордийн бол, би дүүргээд өгчиж болох уу, дээр нь хөлсийг нь хангалттай өгчий, та нарт хэрэгтэй л байлгүй, гэнэ ээ.

Би бүр шоок, би мөнгө харж суулгаагүй шдээ. Би Хот хоорондын тээвэрт яваагүй, Такси биш. 2 хүүхдийг нь хараад өрөвдөөд, хүн ёсоор хандаж суулгасан юм.

Би тэгэхээр нь Хэрэггүй ээ, бид мөнгө хараагүй, тэгээд ч 40 км яваад Улиастай орлоо, гэтэл Та нарт уг нь Мөнгө нь хэрэгтэй биздээ энэ тэр.

Хандлагаас харвал Та нар, бид нар. Танай зэндаа, миний зиндаа өөр. Би Ланд унадаг, та нар Приус унадаг. Нэг тийм Элит гээд өөртөө итгэсэн, хүн чанар, хүний мөс үнэртэхгүй, хүйтэн харилцаатай.

Тэгвэл ийм хүмүүс миний машин эвдрээд гар өргөж байвал зогсох болов уу? бараг үгүй л байх. Бүх хүмүүс ийм биш ч гэсэн өөрсдийн байгаа байдалдаа нэг тийм зиндаа үүсгээд бусад нь х а р ц ард мэтээр харж байгаа хүмүүс ийм л эготай болдог юм шиг байна.

Бид мөнгөтэй гэхдээ приус унадаг байвал яах уу? зүгээр л өгөөжийн жимст идэх дуртай тэрбумтан байвал яах уу?Нэг л их цэрэг ногоон эрээн хувцас өмсөж том машин унахаараа өчүүхэн сэтгэлдээ дутуугийн комплексоо дүүргэж аархаад байгаа олон залуустай тааралдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *