Б.Орхонбаярыг арай л их зүйлээр мялаачихсан уу? Бид эрдэмтэд дээ харин яаж ханддаг билээ…

Баярсайханы Орхонбаяр 24 насандаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд үзүүрлэн, улсын арслан цолтон болсон.

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Алдар спорт хороо”, “Атар трейд” ХХК, “Таван хан” дэвжээний бөх аж. Тус аймгийн удирдлагууд шинэхэн арслан цолтныхоо мялаалга наадмыг өнөөдөр хийж буй.

Цолны мялаалга наадамд тус аймгаас сонгогдсон гишүүд болох Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор нар очсон байна. Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат, Сэлэнгэ аймгийн засаг дарга болон сумдын засаг нар очсон байна.

Шинэхэн арслан Б.Орхонбаярт: Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэд 500 толгой хонь

Сэлэнгэ аймгийнхан “Toyota Land Cruiser 300” машин

“Өсөх зоос” компани гурван өрөө байр бэлэглэв.

Мөн “Таван хан” дэвжээнийхэн нь Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *