М.Наратуяа: Би 20-той залуу, тэр минь 40-тэй хүүхэн хайж яваагүй, зүгээр л хувь тавилан. Өнөөдөр сошиалд хүмүүс хүүгээ дөчтэй…

-Нара, дажгүй юу. Асуудал нь юу болж байна?

Эмнэлэгт эмчилгээ хийлгээд байж байна. Өмнөх ажлаа дийлэхгүй, төрөхөөсөө өмнө хэсэг зүйл амжуулах гээд явж байхад гай газар доороос, гахай модон дотроос гэдэг шиг олон л юм давхцаж байна. Энэ бол зүгээр атаархал л байх даа, өөр юу байв гэж.

Олон жил яг өнөөдрийнх шиг нөхцөл байдалд ойлголцоод, ажиллаж амьдарч ирсэн шүү дээ, бид. Нийтээрээ биш ч зарим нэг Түнхэлчүүд бид хоёрыг үерхдэг гэдгийг угаасаа мэддэг байсан. Тэрбүү хэл өнгөрсөн зун бараг л та хоёртоо аз жаргал хүсье гээд найр наадмын үеэр их л сүйд болцгоож байсан улс даа.

Сая өөрсдөө газрын асуудал үүсгэж, над руу баахан дайрч, эргээд өөрсдөө эвгүй байдалд ороод ирэхээрээ зөрүүлж давах чадах гэсэн арга нь миний хувийн амьдрал байх шив.

-Газрын асуудал яагаад одоо ирж дэгдэх болов?

Би БХИС-ийн харьяа Шонхор зуслангийн газар зөгийн аж ахуй эрхлэн тав дахь жилдээ ажиллаж байна. Энэ газарт хоёр жилийн өмнө нэг айл ирж, буусан юм. Тэднийхийг хоёр жилийн турш БХИС-иас газар чөлөөлөх бичиг өгч хөөдөг байсан юм аа.

Тэгээд намайг байшингаа бариад эхлэхээр бид нарыг хөөдөг байж, Нараг яахаараа хөөдөггүй юм гэж барьцаж гэхүү, юу гэх вэ асуудал үүсгэсэн. Намайг байнга түрээсийн байшинд суух ёстой гэж бодсон уу, эсвэл хөлд нь чирэгдтэл орд харш барьж сүндэрлүүлээд хор шарыг нь хүргэнэ гэж бодсон уу бүү мэд.

-Зөгийн аж ахуй хэвийн үргэлжилж байгаа биз дээ?

Тэгэлгүй яахав. Ер нь бол намайг Түнхэлд хэн ч урьж, түшээд, тулаад яв, хүрээд ир гээгүй. Би өөрөө л очиж, гол өгсөж, уруудсаар байгаад хашаа хороо нь цэвэрхэн, нэг анхиатай ажилтай айл олж, ажлын байрын санал тавьж, их бага цалингаа цаг тухайд нь өгөөд таван жил өнгөрчээ.

Харин энэ жилээс нөхцөл байдал өөрчлөгдсөн л дөө. Би энэ зун тэндээ кэмпийн зориулалтаар ганц гэр барилаа. Миний сошиал суваг өргөн хүрээтэй учраас тэрхүү мэдээллийг үзсэн хэдэн зуун мянган хүн ирье, очьё болсон.

Гэвч надад олон гэр барих хүн хүч, чадал байсангүй. Харин түүнээс 14 хоногийн дараа манай тосгон битүү гэр кэмп болсон. Манайд ажиллаж байсан хүмүүсийн хотоос ирсэн ах дүүс ч гэр кэмп ашигтай юм байна гэж бодсон биз манай хажууд 2, 3 гэр барьцгааж, манай ажилтан ч ажлаасаа ядарсан гэх нэрийдлээр гарч ах дүүсдээ ажиллах болсон.

Үгүй яах вэ дээ, ингээд хамтдаа хөгжүүл аштай юу гэж баярлаж сууснаас би миний санаа, миний бизнес гэж цухалдаж байсангүй. Одоо зөгийн дээрээ манай хүн бид хоёр өөрсдөө бас анхнаасаа манай зөгийчнөөр ажиллаж байсан нэг нутгийн хүнтэй хамтран ажиллаж байна.

Тэр нутагт надад сайнаар ханддаг, намайг ойлгож дэмждэг, найрсаг нөхөрсөг байдаг олон хүмүүс байдаг. Энэ утгаараа надтай хамтран ажиллах хүн байгаа, байгаа. Ер нь тэгээд хүнд хүчир даахгүй ажил биш сарын сая төгрөгийн цалинтай сардаа хэдхэн хоног ажилладаг зөгийн ажлыг хийх хүн байх байлгүй дээ.

-Нөхөртэй бас удахгүй шинэ хүнээ өлгийдэх гэж байна. Өнөөдрийн нөхцөл байдал танай гэр бүлд хэрхэн тусч байна, Нараг аав, ээж хоёр нь яаж хүлээн авч байна вэ?

Аав, ээж хоёр маань анх бид хоёрын харилцааг э с э р г ү ү ц д э г байсан. Харин өнөөдөр болж байгаа асуудалд охиныхоо талд бат зогсож байгаа. Бид чинь энэ хоёр жилийн хугацаанд аль хэдийнэ давдаг юмаа даваад, учир зүйгээ олоод өнөөдөр үр хүүхэд, зээгээ төрөхийг хүлээж байгаа хүмүүс шүү дээ.

Энэ хүн надаас л насаар залуу, дүү болохоос биш эрийн цээнд хүрсэн хүн шүү дээ. Нэгэнт хүмүүс намайг хүүхдийн х ү ч и р х и й л э г ч, эх нь хүүхдээ нэхээд байхад өгөхгүй хав дарчхаад гаргадаггүй гэсэн мэдээлэл тарааж байхад бид хоёр эргүүлээд бодит үнэнийг дэлгэхээс өөр арга байсангүй. Энэ бүхнийг бид хоёр яг хамтдаа ярилцаж, шийдээд явж байгаа.

-Нөхрийнхөө нэрийг хайрласангүй, бүх асуудлыг нь дэлгэлээ гэх хэсэг ч байна?

Амьдралд байсан л үнэн бөгөөд болоод л өнгөрсөн, туулаад гарсан л зүйлс юм. Харин ч би өнөөдөр түүнийгээ бодоод дэлгэхгүй байгаа болохоос биш надад өчнөөн хүн үзвэл үгээ барам баримт ч байна. Нөхрийнхөө сэтгэлзүйг, ийм ээжтэй юмуу гэж хэлэгдэхээс хамгаалсандаа хэлээ хазаж байгаагаас биш ийм эх гэж юу байдаг юмуу гэмээр баримт бишгүй л байна.

Ямар сайндаа л миний муу хайр эхнэртээ, эмс хүүхнүүдэд у р у у л ж маажуулагүй нүүрээ эхдээ маажуулж, сорвины тос хэрэглэнхэн л суугаа даа, бид хоёр.

-20 настай залуугийн үзэл бодол өдийд тодорхой түвшинд хуримтлагдаж бий болчихсон байна уу?

Үзэл бодол ярихаас өмнө би чиний эх болохоор чамайг яах нь миний дурын асуудал, намайг амьд яваа цагт чи минийхээр явна гэх хандлагатай ээжүүд бас байдгийг мэдмээр байна. Биеийг нь төрүүлэхээс сэтгэлийг нь төрүүлэхгүй шүү дээ.

Тэр тусмаа юугаар дутагдаж, юу хүсч мөрөөдөж, юу даван туулж, юу тулгамдаж, яаж амьдарч байгаад нь санаа тавиагүй байж гэнэт хүүхэдтэйгээ мэдсэн юмшиг бүх асуудлыг чинь эх нь шийднэ гээд гарч ирж зүтгээд хэзээ ч, хаана ч амжилтад хүрэхгүй.

Эдээр хүн дутаж болно, энэрэх энгэрээр дутаагаа болов уу гэж бодох хэрэгтэй. Эх үр хоёр харилцан ярилцаж, ойлголцож зөвлөлдөж явсан бол бас яахав. 20 хүрч байгаа залуу өнөөдөр оюун санаа, бие сэтгэл, хүсэл мөрөөдөл гээд харьцангуй өөрийн юунд дуртай дургүй, зөв буруугаа мэддэг болчихсон зорилго чиглэл гээд багагүй зүйл нь тодорхой болчихсон.

Тэр хүмүүс 17 настай хүүхэд гээд фокуслаад байгаа. Бид хоёр 17 настай байхад нь танилцсан болохоос биш, аав болоогүй л байхгүй юу.

Одооны 17 настай хүүхдүүд ч гэсэн аль хэдийн сэтгэлзүйн суурь нь тогтчихсон, өөрийнхөө мөрөөдөл, ертөнцөө олчихсон. Бараг зарим нэг өдий хүртэл 40, 50 гартлаа өөрийгөө олоогүй хүмүүсээс илүү мундаг болчихсон шүү дээ.

-Амьдралын сонголтуудад ямар нэг байдлаар ээдрээ бий болоод байна. Та хэрхэн энийг тайлбарлах вэ?

Би сенсаци хөөж амьдардаг биш шүү дээ. /инээв/ Монголд 20 насны зөрүүтэй амьдралыг сонгосон анхны хүн би биш. Магадгүй, би өөрөө аливааг илэрхийлэхдээ хурц байдаг ч юмуу, эсвэл олны танил гэдэг утгаараа болдог юмуу.

Монголоор л дүүрэн чадлаараа амьдарчих гээд хүссэн дагуу болдоггүй амьдрал байгаа. Би 20 насаар дүү хүнээр хайрлуулья гээд хайгаад яваагүй нь ойлгомжтой. Үе тэнгийн, түшиг тулгуур болчих хүнтэй санаа нийлбэл насаараа ганцаараа явахгүй байлгүй дээ гэж бодож явснаас 20 дүү хүн л ольё гээд яваагүй нь л үнэн.

Дүрэлзсэн залуу наснаас өөр баялаг бүтээж амжаагүй байгаа тэр маань ч гэсэн олон насаар эгч хүнээр л хайрлуулья гэж хайж яваагүй нь тодорхой.

Хамгийн гол нь бие биенийхээ ямар нэгэн сэтгэл татам дүр төрх үү, ааш араншин уу юу вэ зүйлээрээ бие биедээ татагдаж тэндээсээ дотно болж, болохоосоо болохгүй хүртэл үзье гэж санаа нэгдсэндээ бид хоёр багагүй хугацааг хамтдаа давах гэж байна. Би анхнаасаа бүх зүйлийг тооцоолж хэлж байсан.

Би чинь үр хүүхэдтэй хүн. Хайр дурлал хөөхөөс илүүтэй эх хүн байх үүрэг хариуцлагатай. Тиймээс хэнтэй ч суугаад хэдэн ч хүүхэд төрүүлсэн миний хүү надад хамгийн тэргүүн эрхэм хүн минь байх болно. Би хүүдээ өөрийнхөө бүх амьдралыг зориулах ёстой. Харин хамт амьдарч ханилж сууя хамтдаа сайхан амьдарья гэвэл болгох гэж зүтгээд, тэгж чадахгүй гээд явах хүнээс бол би юу ч горилж, нэхэж шаардаад суухгүй ээ гээд бүхнээ хэлсэн.

Ер нь бол миний ааш авир, ажил арчаа, хурд хүч, зорилго зорилт гээд бүхнийг маш сайн мэддэг болсон байх. Тэр ч бүү хэл хоёулангийнх нь тухай мэдмэгц нэг л өдөр Нара нь шар сэмжилсэн авгай, чи минь мөнгөнд шунасан банди гээд л бичнэ гэж хүртэл хэлдэг байсан. Хамтдаа цаашаа явья гэвэд юу эсийг туулах хаттай байгаарай гэж бэлтгэж байсан.

Энэ бүх хугацаанд юу эсийг ярьж, зөвлөлдөж тэр бүхнээс дутахааргүй ихийг л туулж байна. Манай хүн одоо бүх зүйл миний хэлж ярьж анхааруулж сэрэмжлүүлдэг байсан шиг болж байгааг мэдэрч байгаа байх. Харин тэр бүхнээс ганц төсөөлж бодоогүй, санаанд оромгүй зүйл гарч ирсэн нь ээж нь, хойд эцэгтэй нь бид хоёрын мөрөөдлийн байшингаа барих гэсэн асуудал дээр гарч ирсэн.

Тэнд байшин босоход хүүхэд нь юмтай болно гэдгийг ухвар мөчид хүмүүс олж хараагүй. Амьдралыг гаталж туулаагүй, юм үзэж нүд тайлаагүй хүмүүсийн л гаргадаг араншин. Тэглээ гэхэд бас дуугүй суугаад байж боломгүй юм байна шүү дээ.

-Нара бол өөрөө үнэхээр шилдэг ээж.

Миний аав, ээж хоёр таван хүүхдээ хэцүү цагт ч юугаар ч дутаахгүй бүхнээ бидэнд зориулж , хайраар дутаалгүй хүн сэтгэл хүн чанар хүмүүжилтэй өсгөж бойжуулсан.

Ийм хариуцлага, хайраас төрсөн бүтээгдэхүүн би ч гэсэн өөрөө үр хүүхдэдээ тэгж л ханддаг. Тийм учраас үр хүүхдээ хайхардаггүй хүмүүсийг харахаар санаанд багтахгүй, ойлгох ой ухаан дутдаг шүү.

-Та энэ бүхнийг дүгнээд юу хэлэх вэ?

Өнөөдөр сошиалд хүмүүс хүүгээ дөчтэй авгайтай суухаас болгоомжильё гэж байна. Хүн бүрийн хувь тавилан өөр байдаг шиг 18, 19 настай бүхэн 40, 50 настай эгч сонирхдоггүй. 40 гарсан хүүхэн бүхэн ч хорьтой залуутай ханилж сууя гээд ч байдаггүй.

Нөгөө талаас ээжүүд, хөвгүүдтэйгээ нялх багаас нь найз шиг нь ярилцаж, хүсэл мөрөөдөл, дур сонирхол цаашлаад хайр дурлал, бэлгийн амьдрал харилцааны талаар ярилцаж байх хэрэгтэй. Тэгж дадаагүй хэвшээгүй байж нэг л өдөр үерхдэг хүнийг нь, сонирхсон эмэгтэйг нь, дагуулаад ирсэн хүнийг нь чичилж өөрийнхөө сонголтыг тулгавал буруудна.

Би өнөөдөр найман настай хүүтэйгээ секс гэж юу вэ, англиар бол хүйсийг тодорхойлох нэр үг, нөгөө нь үйлдэл. Үйлдэл нь насанд хүрсэн хүмүүс хийдэг цаг нь болохоор дэлгэрэнгүй хүүдээ ойлгуулж өгнөө гээд л ярьдаг.

Хүүхдээ нэг удаа нээж ярилцаагүй байж өнөөдөр сонголтыг өөрчлөх гэвэл ямар ч үр дүн гарахгүй. Хүмүүст хандаад хэлэхэд 17 настай охин х ү ч и р хи йл л и й н золионоос ганц бие ээж болоод үлдэхэд монголчууд хайрлаж, дуу хоолойгоо нэгтгэж чаддаггүй, бараг юман чинээ ч тоодоггүй.

Тэгээд мань мэтийн хэнээтэй хэдэн хүүхэн л тэмцэж байдаг. Гэтэл өнөөдөр 20 настай залуу ямар ч х ү ч и р х и й л э л г ү й, эрх зөрчигдөөгүй өөрийн хүслээр өөрөөс нас илүү л болохоос эсрэг хүйстэндээ татагдаж, дурлаж дасч хайрлаж ханилая гэж байхад бас зарим нэг ээжийн өгч чадаагүй хайр халамж мэдрээд ээжийн, эгчийн, эхнэрийн хайраар хайрлагдаад тэр хайрандаа үүрдийг хэн мэдлээ ч энэ цагтаа жаргалтай явж байхад бараг замын нохой хүртэл хуцахнээ.

Бид хоёр хэзээ нэгэн цагт салж болно ш тээ. Тэр цагт энэ хүн ядаж амьдрал гэдэг ийм юм байдаг, сэтгэл санаа, зүрх сэтгэлээ ингэж удирдаж амьдралын нугачааг туулдаг гэдэгт суралцаад л явна биз. Хүмүүсийн хувьд инээдтэй сонсогдож болно.

Гэтэл ер нь яагаад хайр үүсч болохгүй гэж. Таарч нийцэж байгаа болоод гурван жилийг үзэх гэж байна. Энэ насныхан өөрийн гэсэн бодолгүй, өнгө мөнгөнд хууртдаг үе биш. Тэгэхээр дэлхий ертөнцийн хайрцаглагдсан сэтгэлгээ задарч, хүний бие сэтгэлийн хөгжил, хандлага цаг үе хөгжил дэвшлээ дагаж хэрхэн өөрчлөгдөж эрх чөлөө, хайр сэтгэл гээч тэлж, насаар бүү хэл хүйсээр ч хязгаарлагдахгүй болсныг, уламжлалт сэтгэлгээ ч яаж халагдаж байгааг мэдрээсэй гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *