“КОВИД-19”-ийн халдвар цахилгаан цахих мэт өсөж байна. Иймд иргэд та бүхэн…

Монгол Улсад сүүлийн хоногт /2022.8.6/ коронавируст халдварын 446 тохиолдол шинээр батлагджээ. Эдгээр тохиолдлын 226 нь нийслэлд 220 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан коронавируст халдварын тохиолдлын тоо 958,845 болов. Түүнчлэн өнгөрсөн хоногт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нac бapcнаар э н д э г д э л 2,123-т хүрээд байгаа юм.

Коронавируст халдварын тохиолдол ойрын өдрүүдэд нэмэгдсээр байгаа бөгөөд оргил үе нь энэ сарын сүүлээс ирэх сарын эхэн үед тохионо хэмээн мэргэжилтнүүд тооцож байгаа. Иймд иргэд та бүхэн олон нийтийн газар амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *