Шатрын 44 дүгээр олимпиадад оролцож буй манай улсын эмэгтэй баг ээлжит хожлоо авлаа.

Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Шатрын 44 дүгээр олимпиадын долоо дахь өрөг өчигдөр явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй манай улсын эмэгтэй баг долоо дахь тавилд Кубын шигшээ багийг 3.5-0.5 оноогоор хожиж, ээлжит ялалтаа авсан байна. Энэ удаа А.Энхтуул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожил авч, Б.Баярмаа хайнцжээ.

Эрэгтэй баг Хорватын шигшээд 1:3-аар хожигдлоо. Б.Гүндаваа хожил авч, Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Билгүүн нар хожигдол хүлээсэн юм.

Ингэснээр манай эмэгтэй баг “А” категорид 8 дугаар байрт бичигдэж, ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд эмэгтэй Их мастер А.Энхтуул дөрөвт, гуравдугаар ширээнд эмэгтэй ОУМ Т.Мөнхзул 10 дугаар байрт, дөрөвдүгээр ширээнд ОУШХДМ Б.Мөнгөнзул наймдугаарт тус тус бичигдэж байна.

Өнөөдөр манай Монголын эмэгтэй баг Унгарын хүчирхэг багтай тоглолт хийнэ. Харин манай эрэгтэй баг долоон тавилын дараа 55 дугаар байрт бичигдэж байна.

Ширээний дүнгээр манайхаас эхний 20-д Их мастер Б.Гүндаваа багтаж буй бөгөөд тэрбээр гуравдугаар ширээнд 18-т бичигдлээ. Өнөөдөр манай эрэгтэй баг Японы шигшээ багтай тоглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *