Путиний захирамжаар найрсаг бус харилцаатай орнуудын хөрөнгө оруулагчид ОХУ дахь эзэмшлээ…

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр тус улсын гол компаниудын хувьцааг эзэмшиж буй гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлээ зарах эрхийг хязгаарлах захирамжийг баталсан байна.

Гэхдээ захирамж зөвхөн тус улсын засгийн газрын “найрсаг бус харилцаатай” гэж тодорхойлсон улс орнуудын хөрөнгө оруулагчдад хамаарах юм байна.

Xopиг энэ оныг дуустал хэрэгжинэ. Хувьцааг нь зарахыг xopиглосон аж ахуйн нэгжүүдэд бас Оросын банкууд, Алс Дорнодод хэрэгжиж буй газрын тос, хийн “Сахалин-1” төсөл хамрагджээ.

Путин захирамждаа ОХУ-ын засгийн газар болон Төв Банканд 10 хоногийн дотор хамрагдах компани, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж танилцуулах даалгавар өгсөн. Уг хоригоос аль нэг гадаадын хөрөнгө оруулагчийг чөлөөлөх онцгой шаардлага гарвал Путин өөрөө шийдвэрлэх юм байна.

Украинд э з л э н түpэмгийлэx д а й н эхлүүлсэнтэй холбоотойгоор Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг зарлаж, гадаадын хөрөнгө оруулагчид Оросын зах зээлээс олноороо гарах болсон билээ.

Уг хоригт нэгдсэн орнуудыг ОХУ-ын засгийн газар “найрсаг бус харилцаатай гэх ангилалд оруулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *