22 жил хамт үүрэг гүйцэтгэсэн машиндаа салах ёс гүйцэтгэж буй гавьяаны амралтаа авсан жолооч.

Гавьяаны амралтандаа гарч байгаа гал унтраах автомашины жолооч олон жил хамт үүрэг гүйцэтгэсэн автомашиндаа хүндэтгэл үзүүлж салах ёс гүйцэтгэсэн байна.

Энэ хүн бол Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн гал унтраах автомшины жолооч, ахлах ахлагч Г.Анхбаяр юм.

Тэрбээр эх орон, ард түмнийхээ төлөө 22 жил үүргээ нэр төртэй биелүүлээд ийнхүү гавьяаны амралтандаа гарч байгаа агшин.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *