Дуучин Нара төрөх эмнэлгийн өлгийг шинэчлэн АЯН өрнүүлж, хандив босгож эхэллээ

Дуучин Нара төрөх эмнэлгийн өлгийг шинэчлэх аян эхлүүлсэн байна. Дэлгэрүүлбэл тэрээр өөрийн цахим хуудсандаа:


“Бунжаагийн долоон насны баяр сайхан болж, олон мэндчилгээ хүлээн авлаа маш их баярлалаа.
Харин энэхүү өлгийний тухай олон сэтгэгдэл хөвөрч тэр бүгдээс үүдэн “Эх Үрсийн Баяр” угтан Шинэ цагийн шинэ Монгол иргэнд “Шинэ Өлгий” аянг зохион байгуулая гэж шийдлээ.


Та бүхэн 1 кофе авах мөнгөө энэхүү аянд зориулснаар өөрсдийн хайртай үр ач, түүнчлэн олон мянган Шинэ Монгол Иргэдийн шинэ дулаан өлгийнд хайр дүүрэн өлгийдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Мөн түүнчлэн энэхүү аянаар Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжиж Үндэсний бүтээгдэхүүнийг сонгох учраас та бүхэн маш утга учиртай зүйлийн бүтээгчид болох юм.

Жич: Дансны бүх орлого, өлгийнд зориулах зардал гээд бүх данс хөтлөлтийг ил тод шилэн байдлаар хөтлөх болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *