Ван И ням гарагт манай улсад ирнэ. Тэрбээр айлчлалын хүрээнд…

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 7, 8-нд буюу ням гарагт манай улсад ирэх ажээ.

Энэ удаагийн айлчлалаар яригдах гол асуудлуудад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотой асуудал багтаж байгаа юм байна.

Мөн айлчлалын хүрээнд МУ-ын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийх ба хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох аж.

Тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм байна.

Ван И ням гарагт манай улсад ирнэ. Тэрбээр айлчлалын хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *