Төрөөд сар болж байгаа хүүгээ өpгүүлнэ гэх зар тавьсан ээжтэй холбогдож мэдээлэл авлаа. Тэрбээр…

Төрөөд сар болж байгаа хүү өpгүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна гэсэн зарыг “Улаанбаатар хотын хамгийн том зарын нэгдсэн групп”-т байршуулжээ.

Энэхүү зарыг оруулахаас 13 цагийн өмнө 2-3 өмссөн хүүхдийн хувцас зарна хэмээжээ. Ингэхдээ тухайн хувцсаа 20 мянгад зарна, 5-6 сартай хүүхдэд таарна гэсэн байна.

Бид ЦЕГ-аас уг мэдээлэл оруулсан иргэнийг шалгаж байгаа эсэхийг тодруулахад “Мэдээллийг үнэн эсэхийг шалгаж байна” гэсэн юм.

Үүний дараа хүүгээ ө р г ү ү л н э гэх зар тавьсан ээжтэй холбогдоход “Фэйсбүүк рүүгээ орж чадахгүй удаж байна аа. Кодыг нь мэдэхгүй байгаа. Өглөө гар утсаа хулгайд алдсан. Миний утас кодгүй. Утсан дээр хүүхдийн маань зураг байсан.

Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань сар хүрээгүй. Дөнгөж сая сим картаа сэргээлгэтэл маш олон хүн, цагдаа ч бас залгаж байна.

Миний фэйсбүүкээр өөр хүн орж, хүүхдийн минь зургийг ашиглан зар тавьсан бололтой. Би одоо цагдаад очиж гомдол гаргах гэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *