ОХУ-с манай улсаар дамжуулан татах хийн хоолойн төслийн ажил 3-р улиралд эхэлнэ.

Монгол улсын Шадар Сайд С.Амарсайхан өөрийн цахим хаягаар ОХУ-с Монгол улсаар дамжуулан БНХАУ-д хүрэх газын хоолойн талаар цаг үеийн мэдээллийг өглөө.

ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй төлөөлөгчидтэй хийх албан уулзалт амжилттай болж, талууд хамтарсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Уг төлөвлөгөөний хүрээнд:

НЭГТ: Хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусганав Үүний тулд Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэхээр тохирлоо. Төлөвлөгөө батлагдсанаар талуудын үүрэг, чиглэл тодорхой болж, Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарах юм.

ХОЁРТ: Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны (ОХУ, БНХАУ) хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломжтой учраас Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Байгалийн хийн хоолойн төсөлд ихээхэн ач холбогдол өгч, идэвх санаачилгатай ажиллана гэдгийг Шадар Сайд С.Амарсайхан хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *