Цаг уур орчны шинжилгээний газрын өнөөдрийн мэдээгээр Өвөрхангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар өнгөрсөн шөнөөс эхлэн салхи секундэд 24-28 метр хүрч ширүүслээ.

Мөн өнөөдөр Архангай, Говь-Алтай, Төв аймгийн нутаг, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүн салхи салхилж цас болон шороогоор шуурч байна.
Хэнтий аймгийн Батноров суманд их хэмжээний цас орж, хунгарлажээ. Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнөө өглөө 10:00 орчим цагийн үед угалз болжээ.