Вакцинтай холбоотой 30 мянган хуурамч бичлэгийг устгалаа.

Хандалт авахын тулд хyypамч мэдээ, мэдээлэл тараагчдын тоо буурахгүй байгаа ба Youtube, Facebook, Twitter зэрэг цахим сүлжээнд мэдээлэл тогтмол тараадаг бүлгүүдийн арга улам нарийссаар байгаа билээ.

Youtube гэхэд л өнгөрсөн таван сарын турш “КОВИД-19”-ийн вакцинтай холбоотой 30,000 орчим xyyрамч видео бичлэгийг устгажээ. Устгасан видеон дээрх мэдээллүүд нь ДЭМБ-ын мэдээлэлтэй зөрчилдөж байсан гэж YouТube-ийн хэвлэлийн ажилтан хэлжээ.

Вакцины талаарх худал мэдээллийг устгах ажиллагаа 2020 оны 10 сараас эрчимжсэн бөгөөд 2020 онд “КОВИД-19”-тэй холбоотой xyдал мэдээлэл бүхий 800 мянган видеог устгасан байна.

Устгасан видео дунд “вакцин хүмүүсийн ам инд хүрч, үрг үйдэлд хүргэдэг, нууц чип суурилуулдаг” зэрэг үндэслэлгүй мэдээллүүд байна. YouТube цар тахал дэгдсэнээс хойш нийгмийн хариуцлагын хүрээнд “КОВИД-19”-тэй холбоотой xyдал мэдээллийг ycтгаж эхэлсэн боловч нийгмийн сүлжээн дэх xyдал мэдээлэл буурахгүй нэмэгдсээр байна.

Иймд иргэд та бүхэн үнэн зөв эх сурвалжтай мэдээ мэдээлэлд итгэж олон нийтийг туpxиpсан үндэслэлгүй мэдээллийг түгээxгүй байна уу!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *