Э.Тэмүүлэн: Халдвар дахин нэмэгдсээр байгаа тул бүх нийтийн хөл хорио тогтоох нь хамгийн зөв.

Сүүлийн хоёр долоо хоногийн турш нийслэлд халдвар идэвхтэй тархсаар байгаа билээ. Иймд ХӨСҮТ, ЭМЯ-наас УОК-т халдварыг хумих хэд хэдэн санал хүргүүлсий нэг нь хөл хорио. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, Халдвар дахин нэмэгдсэн тул бүх нийтийн хөл хорио тогтоох нь хамгийн зөв арга байдаг. Ингэхдээ халдварын нууц үеийг илрүүлэх зорилгоор 28 хоногоор хөл хорио тогтоох нь хамгийн их үр дүнтэй байгааг тогтоосон.

Хэрэв ийм боломж байхгүй бол үйлчилгээний байгууллагуудын ажлын цагийг бууруулах, нэг дор 10-аас дээш хүн цуглуулахгүй байх, үүнээс олон хүнийг оролцуулах бол үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулах, халдвар олноор тархах эрсдэлтэй (фитнес, баар, кароаке, зоогийн газар) байгууллагуудыг 14-21 хоног үр зогсоох санал хүргүүлсэн.

УОК ямар ч шийдвэр гаргасан бай иргэдийн үүрэг хариуцлага илүү чухал боллоо гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *