Мутацит орсон “Ковид-19”-ийн шинэ халдвар олон улсыг дахин сандаргаж эхэллээ.

Их Британид илэрсэн шинэ төрлийн коронавирусын улмаас тус улс нь бусад улс руу үйлдэх агаар болон авто замын хөдөлгөөнийг хааж эхэллээ.

Ковид-19 өвчин үүсгэгч нь VUI-202012/01 хэмээх шинэ төрлийн вирус болон тархаж байна гэж тус улсын Ерөнхий Сайд Борис Жонсон хэллээ. Уг вирус нь өмнөхөөсөө 70% илүү тархах чадвартай бөгөөд одоогоор ү.х.лийн аюултай, хүндрэл илүү учруулах эсэх дээр судлагааны ажил явагдаж байгаа гэлээ.

Уг шинэ вирус нь одоогоор Дани улсад 9 тохиолдол, Нидерланд улсад 1, Австрали улсад 1 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн тус улсын эрх баригчидтай ДЭМБ тасралтгүй холбогдож мэдээлэл солилцож байгаа гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *