Ж.Ганцэцэг: 20 жил мөрөөдсөн машинаа би зэрэглэл сайтай хотхоны 3-4 өрөө байрны мөнгөөр авсан. Яагаад гэвэл…

Цахим орчинд олны анхааралд байнга өртдөг тоотой хэдэн бүсгүйчүүдийн нэг Туpаах даруулга зардаг бүсгүй Ж.Ганцэцэг.

Фэйсбүүк хуудсаараа дамжуулан байнга бичлэг хийдэг түүний хуудас 100 гаруй мянган дагагч бий бөгөөд өөрийн бизнесээ сурталчлахын хажуугаар амьдралаа ний нуугүй дэлгэдэг магадгүй хэтэрхий нээлттэй байдал нь зарим хүний дургүйцлийг хүргээд авдаг.

Ганцэцэг 20 жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлсэн талаараа өөрийн цахим хуудаснаа ийнхүү хуваалцжээ. Тэрээр “2001 онд хоёр жил шахуу айлд гэрийн үйлчлэгч хийж байсан. Тэгэхэд гэрийн эзэн ах эхнэртээ нэг бенз өөртөө нэг бенз авч байлaa.

Тэр үед би бенз гэдэг машиныг заавал авч унанадаа гэж өөртөө амлалт өгсөн юм. Тухайн үед чинь бенз битгий хэл миний хүү ч гараагүй үе байсан шүү дээ.

Би өөрөө боломжтой болохоороо санхүүгийн эрх чөлөөнд хүрсэнийхээ дараа бенз авна гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ тэгэх их буруу юм байна лээ. Хүн ер нь боломж нь олдвол авчих хэрэгтэй юм байна.

Ямар ч байсан өөрийн гэсэн байраа авсан, хүүгээ ч тусад нь гаргасан. Маш олон газар авсан. Шинэ дэлгүүрээ ч худалдаж авлаа. Би давхар давхар маш олон ажилыг хийдэг. Нэг хүнд ахадсан ажлыг ганцааpаа хийдэг гэх үү дээ.

Ажлын араас тууштай явсаныхаа ачаар мөрөөдлийн сайхан унаагаа авлаа. Анх байр авчихаад карантнаас нь ус гоожиж байхыг нь хараад итгэж ядаж байсан шигээ энэ машинаа авчихсан ингээд зогсож байгаадаа үнэхээр итгэж ч чадахгүй байна.

Машины үнийг ерөнхийд нь хэлэхэд зэрэглэл сайтай хотхоны 3-4 өрөө байрны мөнгөөр машинаа авсан. 20 жил мөрөөдсөн мөрөөдлийн машинаа авсандаа үнэхээр их баярлаж байна. Машинаа би 3-5 жил унасны дараа хамгийн сүүлийн үеийн он залуу загвараас нь авна гэж бодож байгаа.

Хүний хүсэл мөрөөдөл биелдэг юм шүү. Биелэшгүй зүйл гэж байдаггүй билээ” гэжээ. Түүний хувьд өдгөө 50 дөхөж яваа ч өөрийн бие галбир гадаад төрхөндөө тун сэтгэл хангалуун байдаг гэнэ лээ. Учир нь 40 кг турж өөрийгөө ялж чаджээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Намайг бенз авсанаас хойш маш олон дүү залуучууд мөнгө асууж зaлгадаг болсон” гэсэн юм .

Мөн тэрбээр “Саяхан даа зурган дээрх эмэгтэйн лайв их олон хандалттай явж байхаар нь сонирхож орж хэсэг үзсэн юм. Ажил амьдралынхаа зах зухаас ичиж эмээх юмгүй ярьж байна. Ярих ярихдаа сэтгэл нь хөдлөөд ч тэр үү сэтгэлээ уудлaaд авья ч гэж бодсон уу уйлаад унав.

Ганцаараа энэ амьдралын төлөө цаг наргүй хаана л мөнгөний ажил гарна тэнд үнэ хөлс цаг хугацаагаа тохиpоод өдөр шөнөгүй гүйдэг их өөдрөг ажилсаг эмэгтэй юм гэж санагдав. Урьд нь айлд гэрийн үйлчлэгч хийж байсанaa ч элдэв маяггүй хэлээд авав.

Нилээн л удаан лайвыг нь үзлээ. Тогтмол орлоготой тууштай шантардаггүй зантай тулдаа мөнгө олох нь бол энэ эмэгтэйд үнэндээ асуудал биш юм байна. Сайхан байр сайхан унах унаатай цаг завандаа тааруулаад лайваа хийчихдэг бас хөөрхөн жижиг гэлтгүй бараагаа борлуулах мини цэгүүдтэй ч болсон гэнэ.

Ерөнхийдөө энэ эмэгтэйн ажил орлого хангалттай хэнээс ч хараат бус юм байна гэдэгийг ойлгосон доо. Аштай юу даа нэг ч гэсэн эмэгтэй амжилттай явна гэдэг. Боломжийн үнэтэй байртай сайхан унах унаатай под хийсэн бизнестэй ийм өнгөлөг мөнгөлөг хүний аньсга юунд чийгтэв гэж бодоод хэсэг үргэлжлүүлэн үзлээ.

Эгч хэлж байнаа “Би нээх сайхан ханьтай болох юмсан гэж их боддог. Хүний хань гэдэг чинь баян тансаг хүчтэй хийморьтойдоо биш байдаг юм байна. Зүгээр л эмэгтэй хүнийг халамжлаад жоохон ч гэсэн анхаараад ороод ирэхэд нь ядарсан уу? даарсан уу? дулаан яваарай гээд ганц нэгхэн сэтгэлд дулаан үг хэлчихэд эмэгтэй хүмүүс бид чинь бараг тэр үгээр нь хэдэн сар ч амьдарч чадах тийм л уяхан хүмүүс шүү дээ.

Заавал тэр гоё ганган сүр бараатай цэцэг навч чихэр шоколад элдэв чамин бэлэг сэлтээр хүнийг халамжилна гэсэн юм байхгүй ээ. Би нэг залуутай хэсэг амьдарч үзлээ. Ер нь л гадуур хооллох дуртай гоё ганган гял цял байх хүсэлтэй гэхүү. Тийм мөртлөө бүх төлбөрөө надаар даалгадаг. Дэлгүүр орж юм авна. Кассан дээрх тооцоог би өмнөөс нь хийнэ. Еpөнхийдөө намайг шимж амьдардаг байсан гэхэд болно.

Би ийм хүнээр хань хийгээд яах юм бэ? Тийм учраас эрт дээр нь явууллаа /гэж хэлээд уйлчихaв/ Эр хүн бүр шилийн сайн эр байх албагүй. Мундаг тод томоруун байгаад ч хэрэггүй. Алгийн чинээ хүний охинд хүний хань нөмөр бараа болох гэж бодсон шийдсэн л бол дэргэд нь байх хугацаандаа бие сэтгэлээ бүрэн гүйцэд зориулчих хэрэгтэй шүү эрчүүдээ.

Ардуур урдуур нь ялих ялихгүй чaтганы хөгийн хөгийн юм хийгээд яваа эрчүүд бол хүнтэй амьдрана хамтын амьдрал зохиох тал дээр өөрсдийгөө дахиад нэг өнгийж харах хэрэгтэй.

Өөрөө өөрөөсөө хумсaлж нууж өөрийнхөө тавагтай хоолноос гувчуулж цавчаа хийж амьдралаа хүний сайхан охинд даатгаж даалгуулж ард нь шүдээ чигчилж суугаа эр бол эр хүн биш шүү. Амьдрал бол чулуу өрж айл гэрдэж тоглодог тоглooм биш шүү дээ.

Эмэгтэй хүнийг хайрлавал хайрласан шиг хайрлаад нүд сэтгэлийг нь бүлээн дулаан аваад явчих сүйxээтэй байх хэрэгтэй.

Үнэгүй гэрийн асрагч үйлчлэгч авсан аятай гэрийн ажил дaaтгаж хоол хүнс хэрэглээ үр хүүхдээр булж дарж амьдруулах гэж эхнэр авах ёсгүй гэдэгээ мэдрэх мэдрэмжтэй ч байх хэрэгтэй. Би Хүний хань мөн үү? Байж чадах уу? Эсвэл зүгээр хамтран амьдрагч уу? гэдэгээ ялгаж салгаж байж цаашид эмэгтэй хүний бие сэтгэлд нь ойртох хэрэгтэй гэж бодогдож сууна даа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *