Д.Төмөрбаатар: Лифтэнд түрүүлээд орчихвол амьдрал чинь сайжрах гээд байна уу?

Япон судлаач Төмөрбаатар ийнхүү бичжээ. БУСДЫН ДООР ОРЖ, БУУЖ ӨГЧ ҮЗЭЭРЭЙ Буруу гэдгийг нь мэдсээр байж зөрүүдэлж зүтгэгчид Монголоор дүүрэн байна!

Хагас алхам ухрахад л хажуугаар нь өнгөрөөд явахыг, хагас минут хүлээхэд л хамаг асуудал шийдэгдэхийг тэвчиж чаддаггүй зөрүүдийг хаа нэгтээгээс хайгаад хэрэггүй, хажууд чинь л зогсож байгаа.

Хажуугаараа гаргаад явуулмаар байв ч дийлэгдчих гээд л, доор нь орчих гээд байгаа юм шиг санагдаад байна уу, хөө?

Цахилгаан шатанд түрүүлээд орчихвол л амьдрал чинь сайжрах гээд байгаа, тийм ээ?

Зөрж сөрж зогсохоо болиод, бусдын доор орж, бууж өгч үзээрэй, асар их цаг мөнгө хэмнэнэ шүү, амьдрал чинь тайван амгалан болно шүү, алдрын оргилд ч хүрч мэднэ шүү, аархуу шаралхуу ахан дүүс минь” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *