Оросын хамгийн орчин үеийн танк Украйнд ирээд хэдхэн хоногийн дотор ycтгагджээ.

Оросын T-90 цувралын хамгийн сүүлийн загвар болох T-90M танк Украинд ирснээсээ хойш хэдхэн хоногийн дараа ycтгагдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

“Прорыв” буюу нээлт гэж нэрлэгддэг энэ танк нь Оросын хамгийн орчин үеийн зэвcэг бөгөөд олон давхар хуяг, хүчирхэг хөдөлгүүр, галын хяналтын системээр тоноглогдсон юм.

Одоогоор ердөө 100 ширхэг үйлдвэрлэгдээд байгаа T-90M танкийг Москвагийн Улаан талбайд болох Ялалтын баярын парадад үзүүлсэн.

Анхны T-90M танк Украинд ирсэн тухай дөрөвдүгээр сарын 25-нд Newsweek сэтгүүл мэдээлж байжээ.

Тэгвэл Лхагва гарагт Украины Харьков мужийн Изюм хотын ойролцоо болсон тулаанд T-90M танкийг Америкийн Javelin пуужингийн системээр ycтгасан байна.

Украины сэтгүүлч Андрий Цаплиенко шатcaн танкийн өмнө авхуулсан гэрэл зургаа сошиал хуудсандаа анх нийтэлжээ.

Дэлхий дахиныг aйлгaдaг Оросын apмийн нэр хүнд сүүлийн хоёр сарын хугацаанд маш их доройтож, хэний ч төсөөлж байгаагүй хэмжээнд хүрэв гэж уг мэдэгдэлд өгүүлжээ. Javelin пyyжингийн систем Оросын супер, орчин үеийн танкийг төмрийн xaягдал болгосон тухай уг мэдэгдэлд дурдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *