БНХАУ-ын Чунчин, Улаанбаатар хотын хооронд ах, дүү хотын харилцаа тогтоохоор гарын үсэг зурав.

БНХАУ-ын Чунчин хот болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2022 оны 05 сарын 12-ны өдөр цахимаар гарын үсэг зурав.

Чунчин хотын Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын дарга Ху Хэнхуа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Жан Мүшин, Монгол Улсын Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал нар гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Талууд харилцан нөхөх давуу талдаа тулгуурлан найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам илүү нягт болгохоо илэрхийлэв.

Эх сурвалж: Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *