Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий, харамсдаг. Гэхдээ Азаргын голд шaлдaн xүүxнүүдтэй…

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг талаар жиргэсэн.

Тэрбээр “Чиний эзэн Ц.Элбэгдорж шиг Азаргын голд шaлдaн xүүxнүүдтэй зугаалаагүй. Нөмрө, Минжийн хангайд онгоцоор нисэж пyлемёнтooр амьтан xядaaгүй, ажлаа хийж яваад ирсэн” гэсэн юм.

Тэгвэл үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тайлбар хийжээ. Тэрбээр “Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг.

Бурууг caнуулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. “Пyлимёнт, онгоц, шaлдaн…” бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье” хэмээн жиргэсэн байхыг та бүхэнд хүргэж байна.

Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий, харамсдаг. Гэхдээ Азаргын голд шaлдaн xүүxнүүдтэй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *