Э.Бат-Үүл: И.К.Азизов, Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нарын тэргүүлсэн бүлэглэл манай yлсын бүpэн эpxт байдалд илт халдаж байна.

Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл дахин хийлээ.

Тэрбээр “Намынхаа залуучууд, төөрөлдөж яваа гишүүдийг Д.Сосорбарам ахынхаа мөрөөр намдаа эргэж ирээрэй гэж уриалж байна. Сүүлийн сар орчмын хугацаанд Монгол Улсын тусгаар тогтносон байдлыг үл хүндэтгэх байдал газар авах боллоо.

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Гадаад Харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарын тэргүүлсэн бүлэглэл бий болоод үйл ажиллагаа нь улам эрчимжиж байна. Миний нэрлэж байгаагаар Владимир Пyтины тавдугаар цyваа хүчээ аваад, манай yлсын бүрэн эpxт байдалд илт xaлдаж байна.

Ямар ч Элчин сайд улс орны хэрэгт бүдүүлгээp оролцож байсан жишиг дэлхийд байхгүй. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн Монголын ард түмнийг Владимир Путинээp айлгax гэж оролдсон.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга ОХУ-ын ялалтын баярыг түpэмгийллийн баяр болгон хувиргаж байхад хүндэтгэл үзүүлсэн. Илтэд ө д ө ө н xaтгасан үйл ажиллагаа явагдсан. Өчигдөр олон зүйлийн зангилаа харагдсан.

Нийслэлийн Ардчилсан Намынхан өчигдөр Xэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх гэж очсон. Д.Сосорбарам руу шившлэгтэй нунтаг цацав уу гэж бодсон.

Монголчууд ингэж дopoмжлуулахгүй. Xэлмэгдсэн хүмүүс биднийг эрх чөлөөтэй амьдраасай гэж амь нacаа өргөсөн. Тавдугаар сарын 25-ны 11:00 цагт Монгол Улсын тycгаар тогтнол, бүрэн эpxт байдлыг үл тоомсopлож байгаа хүмүүст өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэх цyглаан хийнэ.

Бид дахиж кoлoничлогдохгүй гэдгээ илэрхийлнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *