Австралид болсон Монголчуудын арга хэмжээг тэнд байх иргэд шүүмжлэв. Учир нь…

Монгол Австрали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Монголын Элчин Сайдын яам болон Австрали дахь Монголчуудын Холбооноос хамтран Австрали улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулж “Эх орон” нэртэй өдөрлөг зохион байгуулсан юм.

Тэгвэл Австрали улсад оршин суудаг нэгэн иргэн дараах сэтгэгдлийг бичжээ.“Бид 3 сая биш 30 сая хүнтэй том зах зээлтэй нийгэмд амьдарч байгаа гэдгээ, бас Монгол улсын засгийн газар биш Австрали улсын засгийн газрын шийдвэр дор амьдарч байгаа гэгдээ санах хэрэгтэй.

Энэ группт хэн ч өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж боддог шүү.5 дахь өдрийн шоу бол зүгээр сайхан шоу байсан. Сайхан шоудсан Монголоос ирсэн залуустайгаа нэг үдшийг хамт өнгөрөөсөн. Гэхдээ өнөөдрийн арга хэмжээнд гэр бүлүүд ямар их хүлээлттэй ирсэн нь тодорхой энд тэнд шивэр авир гэцгээсэн.

Бага насны хүүхдүүд хоорондоо хөөцөлдөж гүйж тоглохоос өөр зүйлгүй. Тэднийг хөгжөөхөнд маш амархан. 500 доллараар түрээслэгдээд ирдэг хүүхдүүд хөгжөөдөг гадны уран бүтээлчид байдаг шд.Уг нь эн удсан хүмүүс маниасаа илүү мэдэж баймаар юм.

Ганцхан хуушуурны асартай тэр нь дээрээ ирсэн хүмүүсийн 1/3 нь очерлоостой. Тэр голд нэг асар байнаа. Тэр нь бовол төв асар нь байсан байх санаа зовмоор. Мэдээж элчин сайд нь тийм асар засаагүй байлтай. Зохион байгуулагчдын тавьсан асар.

Урлаг соёлын арга хэмжээтэй байж ижилхэн ч гэсэн тайз байхгүй зүлэг ногоон дэвжээнээ. Мэдээж Монголоос ирсэн хүмүүс тайзаа чирч ирэхгүй шд.

Бас л зохион байгуулалт. Тэгээд нээрээ таксгүй гэсэн баярлалаа. Хэдэн долларын төсөвтэй байсан юм бүү мэд. Яагаад ч юм тэнд очиход Монголчуудын өдөрлөг биш нэг айлд уригдаж очоод үүд хувьцаа нь сууж байгаад хоол цай ч байхгүй тоохгүй байхаар нь гараад явж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Гээд аймар олон бичих гэхээр нурших гээд байна.

Энэ нэг балай юмаа энэ группээс гарга яагаад байлгаад байдаг юм гэх байх л даа. Авах гээхийн ухаанаар хандаад хэдэн үг сонсоо авбал дараа дараагийн юманд нь л хэрэгтэй байх даа.

Юу юугүй үзэн ядаад нүд үзүүрлээд байв” хэмээн сэтэгдлээ бичжээ. Тэгвэл уг арга хэмжээнд оролцсон “Фантастик” продакшны жүжигчин Алтаншагай тайлбар хийжээ.

За өнөөдөрийн арга хэмжээ тааруухан болсон бол би зохион байгуулагчдын зүгээс уучлалт хүсье ээ! 1.Бид төрөөс 1 ч төгрөгний зардал аваагүй өөрийнхөө зардалаар ирсэн шүү!

2.Тэндээс эндхийн зохион байгуулалтыг хийх боломж нөхцөл бас муу шүү!

3.Chimka уучлаарай өөрт чинь хэлэхэд арай ч өлсөд өөд болохдоо тулаагүй байгаа шүү!

4.Сайхан урилга ирхээр нь баярлаж хүлээж аваад ирсэн юм шүү зөвөөр ойлгоорой. Та бүхэнд амжилт хүсье! Үргэлж дэмжин хүлээж авдаг та нартаа амжилт хүсье! Баярлалаа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *