Херо Баатар: Манай Оюука чинь лaм болох байсан юм. Яагаад гэвэл…

2016 оны coнгyyлийн өмнө Л.Оюун-Эрдэнэ “Танил хүн” нэвтрүүлэгт оролцож байсан билээ. Энэ үеэр түүний ярьсан зүйлсээс түүвэрлэн уншигч таньд хүргэж байна.

“Би чөлөөт цагаа “Херо” дээр өнгөрөөх дуртай. Яагаад гэхээр миний үндсэн мэргэжил болохоор сэтгүүлч. Энэ мэргэжлээрээ эрх чөлөөтэй байх боломж “Херо” дээр байдаг гэж хэлж болно. Чөлөөт цагаараа “Херо”-гийн нэвтрүүлгүүд дээр ажиллах дуртай. Кинонууд дээр бас ажиллах дуртай.

Жишээлбэл “Татар ажиллагаа”-ны текстийг нь бичилцэж байсан. Үүнийг олон хүн мэддэггүй л дээ. Миний хоббины нэг хэсэг. Ялангуяа рекламын, кино зураг авалтан дээр оролцож хамт байх дуртай. Тэгээд “Херо”-ийнхон маань зарим нь миний дотны найзууд, ихэнх нь манай хамаатнууд.

Бид “100 чухал сэдэв” гээд нэвтрүүлэг байдаг. Цаашдаа “Азийн Хөлөг Улс” гэдэг хөгжлийн цуврал нэвтрүүлэг хийх гэж байгаа юм. Үүний эхний дугаарыг намайг Бостонд төгсөх үеэр бэлдсэн юм. Бараг 6 сар хэртэй зураг авалт нь хэрэгжиж байгаа сайн нэвтрүүлэг гаргая гээд” гэсэн юм. Харин түүний ах “Херо”-гийн Баатар дүүгийнхээ талаар ийнхүү ярьсан байна.

Тайлбар текст бичнэ, зохиол бичнэ. Рекламны текст бичнэ. Алдартай рекламны текстүүдийг бичсэн хүн шүү дээ. Би улс төрийн юмыг нь мэдэхгүй. Олон нийттэй яаж харьцдаг гэдгийг нь сайн мэдэхгүй. Ерөнхийдөө бичих талдаа мундаг. Хүн чанар сайтай.

Хүн чанар илүү байх нь чухал. Тэрнээс мэдлэг боловсрол гэдэг зүйл хоёрдугаар асуудал байх.Хүн байх боловсол тэр утгаараа нэгдүгээрт тавигдах ёстой. Тиймээс манай дүү бол хүний төлөө гэсэн, “ингэчих юмсан, тэгчихсэн юмсан, тэгээд туслачих юмсан” гэсэн олон найзтай хүн.

Би бол тийм олон найзтай биш. Манай Оюук бол их нийтэч. Олон найз нөхөдтэй, олон хамт олонтой” гэв.

Л.Оюун-Эрдэнэ: Хөдөө өсчихсөн, мөрөөрөө хөдөлмөрлөөд явна гэхээр хэтэрхий шударга бус нийгэм гарч ирж байгаа юм. Шударга бус тэр нийгэм нь тогтолцоо үүсгээд авилгалын том хана хэрэм босгочихсон. Бухимдаад үүнийг дотроос нь орж өөрчлөх нь зүйтэй юм байна гэж бодоод шийдвэр гаргасан. Ер нь бол би боддог.

Улс төрч хүн яагаад гэдэг асуултанд хариулж байж орох ёстой.Тэрнээс биш улс төр бол хобби биш. Энэ бол аз жаргалтай ажил биш, гоё зүйл биш. Эрсдэлтэй, нервтэй зүйл. Яагаад гэдэг асуултанд хариулаад тэр хүн ороод тэрнийхээ төлөө амьдралаа зориулах ёстой.

Тиймээс би ахдаа хэлдэг. Түрүүн би ярьж байсан. Контент маягийн бизнес бол хийе гэж боддог.Жишээлбэл би хэзээ ч уул уурхайн бизнес хийхгүй. Би барилгын бизнес хийхгүй. Энэ бол миний сонгосон амьдрал. Олон нийтийн төлөө зориулагдах ёстой.

Энийг бүгдийг нь хийх гээд явдаг улс орон бол манайд л байгаа. Мэргэшсэн улс төрчид хөгжсөн улсад бол тэр хүн номоо уншаад бодлогоо судлаж байх ёстой. Давхар бүгдийг нь авч явах цаг хугацаа байхгүй.Бизнесийнхэн бизнесээ хийгээд Азидаа гарч ирэх ёстой байхгүй юу.

Дэлхийд байгаа мөнгөний урсгалыг наашаа татаж оруулж ирэх ёстой. Манайд хэтэрхий юм холилдоод байна. Бидний үед энэ нь дэг журманд ороосой гэдэг энэ зүйлийн төлөө өөрийгөө зориулах ёстой юм гэж шийдсэн. Мэдээж шийдвэр гаргахдаа ахтайгаа зөвлөсөн.

Найз нөхдүүдтэйгээ бас зөвлөсөн”.Манай Оюука чинь лам болох ёстой хүн байсан юм. Сайн лам байх байсан. Сахилаа сайн барьдаг, номоо сайн уншдаг, буян сайн хийдэг. Бямбасүрэн гуай нэвтрүүлэгт орж байхдаа хэлж байсан юм. “Их ажиллахаар яс янгинадаг шдээ сүүлдээ” гэж байсан.

Улс төрд орсоноос хойш өөр болсон байж магадгүй. Хүмүүс ч тэгж ярина шүү дээ. Худлаа яриад яахав. Уг натур нь их мундаг хүн. Лам шиг хүн. Оюунлаг байгаасай гээд би Оюун гэж нэр би урьд нь өгөөд. Тэгээд Оюун-Эрдэнэ ийг хамгаалан яваарай гээд Баатар гэж нэрсэн инээв.

Л.Оюун-Эрдэнэ:“Баатар ах намайг мэднэ. Би шийдвэр гаргахдаа удаан хүн. Нэг шийдчихвэл бараг тэндээсээ буцдаггүй хүн. Үнэхээр залуу байхад өөрийнхөө үед 60, 70 тай байх үед Монгол улс маань гоё болчихоосой гэж боддог.

Гэр бүлдээ цаг зав их гаргадаг гэж худлаа яриад яахав дээ. Ер нь бол ингэж явж байгаад заримдаа шөнийн 2-3 хүргэнэ. Худлаа яриад яахав. Тэмдэглэлт өдрүүдээр цаг зав гаргах юмсан гэж боддог л доо. Манай хоёр хүү хоёулаа 2 сарын 22-ний өдөр төрсөн байхгүй юу.

Тэр бол гэр бүлийн хувьд гоё баяр. Тэр өдрийг бүхэлд нь цаг гаргахыг маш их хүсдэг. Гаргасаар ч ирсэн.НАМЗХ-ийн ерөнхийлөгч байж байгаад гадаад явсан хойгуур чөлөөлсөнд гомдсон зүйл байхгүй. Маргааш нь утасдсан. За миний хувьд Залуучуудын холбоонд байх цаг үе маань дууссан. Яагаад гэвэл миний итгэл үнэмшлээр бол 35 дээш насны хүн илүү намынхаа манлайллыг үзүүлэх хэрэгтэй.

Тиймээс үеэ сольдог зарчим нь байгаад дараа үеийн залуучуудаа гаргаж ирэх нь зөв гэж миний зарчмын зүйл болсон. Тэр чинь яагаад ч юм би 80 оных, ихэнх найзууд 78,79 оных болж таарсан байхгүй юу. Тэгээд чи дүрмээрээ үлдэх боломжтой, бусад нь гарах юм уу гэдэг дээр зөрчлүүд үүссэн. Нарийн ширийн зүйл гэвэл зөндөө зөрчил байсан л даа.

Тэр бол тэгээд цагийн аясаар илаарших зүйл. Зарчим бол хэзээ ч ялагдана гэж байдаггүй. Зарчим үргэлж зөв байдаг. Цаг өнгөрөх тусам зогссон зарчмууд тодорно гэдэгт итгэдэг. Үүнийг би ялагдал гэж боддоггүй.Би гэр хороололд өвөөтэйгөө өссөн. Өвөө маань лам хүн байсан.

Багш хүн байсан. Би 5 нас хүртлээ хэл ороогүй. Нутгийн маань Аварга тосон рашаан гээд байдаг шдээ. Тэрний шаврыг тавиад 3 жил дарааллан байсны дараа хэл орсон гэж ярьдаг. Би сайн ярьж чаддаггүй их удсан. Бие султай хүүхэд байсан даа.

Өвөө маань миний амьдралд маш их хувь нэмэр оруулсан хүн.8-р ангидаа гэнэт бие өсөөд одооных шигээ биетэй болсон. 8-р ангиас эхлээд спортод дуртай болоод хэл яриа ч бүдүүн болоод нийгмийн идэвхитэй хүүхэд байлаа.

Бэрхийн 10 жилд сагс тоглоно, воллейбол тоглоно, шүлэг бичнэ, дуу дуулна гээд ерөөсөө олон юм зэрэг амжуулдаг байв хэмээн ярьж байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *