Б.Батцэцэг: Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины махыг БНХАУ руу экспортолж эхэллээ.

Урд хөрш рүү мах экспортлох нөхцөл бүрдсэн хэмээн холбогдох албаны хүн мэдээллэв.

Энэ талаар Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг “Коронавирусийн халдварт цар тахлын улмаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд Хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлэв.

Хятадын талтай эхний ээлжид Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *