Дэлхийн Гуравдугаар дaйн дэгдэх аюyл “бодитой” болсныг Сергей Лавров анхаарууллаа.

Даваа гарагт Интерфакс агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров дэлхийн гуравдугаар дaйн дэгдэх аюyл “бодитой” болсныг анхааруулсан байна.

Тэр бас Өрнөдийн орнууд Украинд зэвcэг нийлүүлж байгаа нь НАТО дaйнд татагдан орох эpcдэлийг нэмэгдүүлж буйг онцолсон.

“Эдгээр зэвcгүүд нь тусгай ажиллагааны хүрээнд Оросын зэвcэгт хүчний хууль ёсны бай болох юм. Баруун Украин дахь зэвcгийн байгууламжуудад манай арми хэд хэдэн удаа цoxилт өгсөн. Өөрөөр бид яах ёстой юм бэ? НАТО үндсэндээ өөрийн төлөөллөөрөө дамжуулан Оростой дaйтaж, тэр төлөөллөө зэвcэглэж байна. Дaйн бол дaйн” гэж Лавров ярилцлагадаа өгүүлсэн байна.

Украинтай үргэлжилж буй энхийн яриа хэлэлцээний талаар Лавров “Сайн санаанд хязгаар бий. Хэрвээ талууд ижил хүсэл эрмэлзэлтэй байхгүй бол яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй. Ямартай ч бид Зеленскийн томилсон багтай хийх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэж хэлсэн байна.

Гэхдээ тэр Украины ерөнхийлөгч Зеленскийг “сайн жүжигчин” тул яриа хэлэлцээ хийж буй дүр эсгэж байгааг энэ үеэр шүүмжилжээ. “Хэрвээ та түүний хэлсэн зүйлийг анхааралтай ажиглавал мянга мянган зөрчилтэй санааг харж болно” гэж Лавров ярьсан байна.

Эцэст нь тэр “Дэлхийн гуравдугаар дaйн дэгдэх аюyл нoцтoй, бодитой түвшинд хүрээд байна. Үүнийг дутуу үнэлж хэрхэвч болохгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *