Оросын үндсэрхэг үзэлтнүүдэд дapамтлуулсан Халимаг залуу Монгол руу нүүхээр болжээ.

ОХУ-ын зах зээлд бэлэн хувцасны бизнес эрхэлдэг халимаг залуу үндсэрхэг үзэлтнүүдийн дapамт шахалт, сүpдүүлгийн улмаас Монгол руу нүүхээр болжээ.

Алдар Эрэдженов нь бэлэн хувцасны “4 Ойрад” компанийг үүсгэн байгуулагч юм. 2014 онд Крымийг ОХУ өөртөө нэгтгэсний дараа Москвагийн эрх баригчид “Бид бүгд Оросууд” гэсэн уриа бүхий суртал нэвтрүүлгийг олон нийтийн дунд явуулах болсон байна.

Тэр ч байтугай Халимаг даяар “Би Халимаг хүн. Харин өнөөдөр бид бүгд Оросууд” гэсэн үгтэй сурталчилгааны самбар олноор үзэгдэх болжээ. Эрэдженовт энэ таалагдаагүй тул “Нерусский” (орос биш) гэсэн хувцасны брэндийг шинээр бий болгосон юм байна.

Өөрөөр хэлбэл орос бус үндэстний цөөнхүүд бас өөрийн гарал үүсэл, үндэс угсаагаар бахархах ёстой гэж тэр үзэж байв.

“Юу юуны өмнө би бол халимаг үндэстэн. Харин дараа нь Оросын иргэн. Миний сонгосон брэнд Оросын соёлын эсрэг, Орос үндэстний эсрэг санааг агуулаагүй. Орост амьдардаг олон хүний угсаа гарал орос биш. Бид үүнээсээ ичих ёсгүй.

“Нерусский” гэсэн үг нь ямар ч сөрөг утгагүй, харин орос биш гарлаасаа ичихгүй байхыг уриалсан агуулгатай юм” гэж тэр тайлбарлажээ.

Эрэдженовын компани эхэндээ Халимагийн нийслэл Элиста хотод үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Гэвч 2019 онд тус хотын даргаар Украинаас caлан тусгаарласан Донецк мужийн тэргүүн асныг томилоход олон халимаг хүн эcэpгүүцсэний дотор Эрэдженов байжээ.

Ингээд тэр хотын эрх баригчдын дapамт шaxалтад орсон тул компаниа Москва руу нүүлгэсэн байна.

Гэвч ОХУ-ын цэрэг Украинд xaлдан довтолсноос хойш үндсэрхэг үзэл, төрийн суртал нэвтрүүлэг идэвхжиж, Эрэдженов нэр хаяггүй cүpдүүлэг, зaнaлxийлсэн утгатай зурвас хүлээж авах болжээ.

Ингээд аюулгүй байдлаа хангах үүднээс тэр компанийнхаа үйл ажиллагаа, тоног төxөрөмжийг Монгол улс руу нүүлгэхээр шийдсэн байна.

“Орост амьдрахад хэцүү болоод байна. Төв телевизээр нь Орост үндэстэн ястны зөрчил байхгүй гэж ухуулдаг ч бодит байдал өөр байгаа. Энэ улсын удирдлага үүнийг хараагүй мэт царайлж, хоёр нүүр гаргаж байна” гэж Эрэдженов ярьсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *