Сэтгүүлч Б.Отгон: Тэрбум мод тарихын хажуугаар эдгээрийг авраач ээ! Эд бол модноос…

Мөнх харгана жилийн 4 улиралд ногооноороо, хавар маш үзэсгэлэнтэйгээр цэцэглэдэг.

Говьд ховорхон ургах энэ ургамал дэлхийд маш ховор юм гэсэн. Өдийд ид цэцэглэж, шар цэцэг ургажээ. Монгол улсын ерөнхийлөгч цөлжилт, усны хомсдолоос аврахын тулд ТЭРБУМ МОД тарина гэсэн.

Харин мөнх харгана мэтийн ховор ургамлыг тарих бараг л боломжгүй. Харамсалтай нь мөнх харгана ургаж буй урд хилийн наагуур маш олон Хятад эзэнтэй уурхайд лиценз авчээ. Эндээс олборлох баялгаа Өмнөговийн чанх урд талаар” Цагаан дэл уул”-аар шинэ боомт нээж урагш гаргах гэнэ.

270 км болон 190 км зам тавихад зам барих болон энэ замыг дагаж ашиглалтад орох 60 гаруй уурхайн хөлд говийн нэн ховор ургамал, амьтан байхгүй болж, усгүй болно.

Тэрбум мод тарихын хажуугаар байгалийн үндэс, ургамал бүхнээ эхлээд авраач ээ!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *