Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ руу явсан эсэх тал дээр хариулт авлаа.

УИХ-ын гишүүн асан М.Зоригт твитертээ “Монгол Улсын ерөнхий сайд төлөвлөөгүй, гэнэтийн айлчлалыг Америкт хийж байна гэж сая сонслоо. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөт бие даасан дэлхийн нэг улсад маш чухал үйл явдал гэж ойлгож байна. Монголчууд бид нийтээр нэг талдаа гарах цаг нь болсон” гэж жиргэв.

Түүний жиргээний хариуд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “Та ташаа мэдээлэл сонсчээ. Ерөнхий сайд өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь бүлгийн хуралд оролцоно” гэж хариу жиргэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *