Японы NHK телевизээр Монгол улсыг БНХАУ-д зээлээ төлж чадахгүй байж магадгүй. Үүний хариуд бид…

Монгол улсын маань гадаад өpтэй холбоотой нэгэн мэдээлэл Японы NHK нэвтрүүлгээр гарсныг иргэн орчуулан бичсэнийг хүргэе.

Японы NHK-ээр Хятадын хөгжлийн зээлийг хөндсөн нэвтрүүлэг гарсан. 68 улсаас 8 улс төлж чадахгүй байх магадладтай. Нэг нь Монгол. Зээлээ төлөөгүй бол хилийн боомтын эрхээ шилжүүлэх, Хятадын армийн арын хангалтын бааз болно.

Гэрээний заалтад гэрээг зөрчвөл зээлийг нэг дор буцаан төлүүлэх тухай заажээ. Монгол банк Хятадын ардын банкны свопын өр гэхэд бараг 4 гаруй тэрбум доллар болсон байх. Өшөө олон өрнүүд байгаа. Шинэ гүүрийг хийхэд хүртэл 200 гаруй сая долларын өр тавьсан.

Хятадад зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй орны тоонд орчихсон ахиад 3 тэрбум долларын зээл авч юм барина хэн төлөх вэ? Монгол улсын жилийн төсөв 4 тэрбум доллар. Бараг жилийн төсөвтэй тэнцүү мөнгө.

Өрийн таазаа нэмэх ёстой болно. ЭЗ тэлээгүй байдаг сөхөрнө шүү. Муугаар бодоод төлж чадахгүй болвол арыг нь хэн даах вэ? LRT тавиад зорчигчдын 12 хувийг даах хүчин чадалтай гэсэн. Наадах чинь түгжрэлийг шийдэх шийдэл биш.

Хэдэн жилийн өмнө Японы Жайкагийн хийсэн Метроны ТЭЗҮ бэлэн байгаа. Нэг мөсөн метро тавь. Тэгвэл нэг мөсөн шийдэгдэнэ. Шугам сүлжээгээ ч метроны хонгилруугаа оруулчихна. Жил бүр зам талбай ухахгүй. Хятадад нийт хэдэн төгрөгний өртэй байгаа вэ? хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *