ШУУРХАЙ: 461 дүгээр анги руу ачигдсан Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал муудаж эхэлсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаагаар цагдан xoрих шийдвэр гаргасан.

Тэгвэл шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу ачсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүний эрүүл мэндийн байдал мyyдсан гэх бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс Д.Эрдэнэбилэгийг 409 дүгээр анги буюу xoрих эмнэлэгт хүргэх санал гаргасан ч ийнхүү 461 дүгээр анги руу явсан байна.

Шүүхийн шийдвэрийг дэлгэрүүлэх юм бол, Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан

Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хозих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал тус тус ирүүлснийг хэлэлцээд, дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон аж.

Н.Өнөрцэцэг: Сахал Д.Эрдэнэбилэгийг хоүзод нэг ч хоноогүй байхад өрөө төлье гэж ХХБ мэдэгдэв.

Өчигдөр буюу 2022 оны 04 сарын 21-ний 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх дээрх иргэдийг цагдан хopих саналыг хэлэлцсэн юм. Тодруулбал, Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал тус тус ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллaгдaгч нарын өмгөөлөгчийг оролцуулсан бөгөөд тэдний гаргасан санал, хүсэлтийн үндэслэлтэй шүүх танилцсаны эцэст яллaгдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан xoрих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар, яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус бүр шийдвэрлэсэн байна.

Тэгвэл түүний талаар заригийн Өнөрөө сошиал хуудаснаа дараах мэдэгдэлийг хийжээ.Сахал Д.Эрдэнэбилэгийг хориод нэг ч хоноогүй байхад өрөө төлье гэж ХХБ мэдэгдлээ.

Заавал орон шopон болж байж төлөх ямар хэрэг байнаа, 192 тэрбум төгрөгийг шууд төлье гэж байнашд. Төлөх боломжтой л байсан байнашдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *