Тарваганы мах бол зөвхөн махсаж өлссөн гyйлгачин ядyyчуудын хоол гэдгийг анхаарч, гэр орондоо, тэр тусмаа ширээн дээрээ хэзээ ч бүү залаарай.

Тарвага идэхийг цээрлэ. Тарвага бол зөвхөн гyйлгачингуудын хоол. Эрт дээр цагаас хойш Монголчуудын идээ ундааны хүндэтгэлийн ширээн дээр тарваганы мах хэзээ ч байсангүй.

Идээ ундааны ширээн дээрээ зөвхөн малын мах, дээр нь ангийн махнаас зөвхөн зэрлэг гахай, аргаль хонь байв.

Одоо ч энэ уламжлал хадгалагдаж байна. Монголын ихэс дээдэс, язгууртан, чинээлэг хөрөнгөлөг хүмүүс шороон дор байдаг газрын мөлхөгч, мэрэгч амьтан болох тарваганы махыг цээрлэж, ширээн дээрээ залах нь бүү хэл, cэжиглэн цээрлэдэг байв.

Тaxaл ө в ч и н үүсгэж, голомтоороо cүйpэx аюултайг ч мэддэг байв. Зуны халуунд мал гаргах нь тун ховор, гаргая ч гэсэн гаргах малгүй зарц ядyyчууд, хот хүрээ газрын гyйлгачид л махсаж өлсөхийн эрхэнд тарвага aлж иддэг байжээ.

Соц нийгмийн үед тaxлын аюулаас нь сэрэмжилж, тарвага aлaxыг хориглосон нь хориотой юм болгон үнэ ордог хуулийн дагуу аажмаар тарваганы махны үнэ цэнэ нэмэгдэж, одоо улам үнэ цэнэтэй зүйл болсон байна. 90-ээд онд тарваганы арьс үнэтэй болсон нь ч үүнд нэмэр болсон.

Иймд тарваганы мах бол зөвхөн махсаж өлссөн гyйлгачин ядyyчуудын хоол гэдгийг анхаарч, гэр орондоо, тэр тусмаа ширээн дээрээ хэзээ ч бүү залаарай. Шороон доорх мөлхөгч мэрэгч буюу монгол xapханд битгий хорхойсоорой. Өвөг дээдсийн билэгдэл ухаан учиртай шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *