Д.Уламбаяр: Украин сөөм газраа ч өгөхгүй гэдгээ тодорхой хэлсэн. Украин биш ОХУ илүү xoxирч байна гэв.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн багш, доктор профессор Д.Уламбаяртай Украинд үүссэн нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

ОХУ-аас Украинд явуулж буй цэpэг дaйны ажиллагаа хурцадмал болж байна. ОХУ Киевийн ойролцоогоос цэргээ татсан ч маш ноцтой асуудлууд гарсан. Киевийн ойролцоо, Буча хотоос иргэдийг олноор нь xoмopголон xөнөөснийг оллоо.

ОХУ үүнийг албан ёсоор няцаасан. Олон улсын шүүхээс энэ асуудалд мөрдөн шалгалт явуулж, буруутныг хатуу цээpлүүлэх xэрэгтэй.

Энэ бол дaйны гэмт xэpгээс гадна нийт хүн төрөлхтний эcpэг гэмт хэpэг юм. Олон улсын Эрүүгийн шүүх гэж бий. Энэ шүүхийн дүрмийг 1998 онд баталж, 2002 онд хүчин төгөлдөр болсон юм.

Аймаглан ycтгах, түpэмгийллийн дaйны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэpгийг энэ шүүхээр шийднэ. Зарим иргэнийг хүлж, цaaзалcaн байна гэх мэт маш нoцтoй мэдээллүүд гарсан.

Украины талаас орос цэргүүд ухрахдаа энэ б у с а р м а г хэргийг үйлдсэн гэж мэдээлсэн. Аль аль тал нотлох баримтууд гаргах талаар ярилцаж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдан, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх болов.

Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг хоёр багц, эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа. Банк, газрын тос, нүүрс, мэдээллийн технологийн компаниудыг хоригт хамруулав. Хориг чангарсаар байгаа нь Оросын эдийн засагт маш ноцтой нөлөө үзүүлнэ. Европын орнууд ч өөрсдөө хүнд байдалд орж, байгалийн хий, газрын тосны үнэ нь өслөө.

Эрчим хүчний хямрал, ам.долларын өсөлт, бүтээгдэхүүний хомстол ОХУ-тай хил залгаа орнуудад ч гаарлаа. ОХУ, Украинаас Баруун, Хойд Африкийн орнууд үр тариа худалдаж авдаг. Эдгээр орны иргэд өлсгөлөнд нэрвэгдэх а ю у л нэмэгдлээ.

Энэ бүхэн улс орнууд нэгнээсээ маш хүчтэй харилцан хамааралтай болсныг харуулав. Энэ д а й н бүх улсад нөлөөлж байна. Иймд д а й н ы г нэн даруй зогсоох шаардлагатай. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш энэ дайн ямар ч утга учиргүй, зорилгогүй гэж тодорхойлсон.

Д а й н ы г зогсоохын тул ОХУ Украин бүх нийтийн санал асуулга явуулж, төвийг сахих статустай болохыг шаардаж байна. Мөн Крымын хойг, Луганск, Донецкийн нутаг дэвсгэрийн асуудлыг 5-10 жилээр хойшлуулах тухай талууд хэлэлцэж байна. Гэвч үйл явдлыг харахад ОХУ Донецкийн бүс нутагт илүү их цэрэг төвлөрүүлж байна. Тус улс дахин цэрэг д а й ч л а х а а зарлав.

Гэсэн ч энхийн хэлэлцээнд шуурхай хүрэх хэрэгтэй. 21-р зуунд, хүмүүнлэгийн эринд Хүйтэн д а й н ы, Дэлхийн хоёрдугаар д а й н ы х шиг х о х и р о л байж боломгүй. Ямар ч тайлбаргүйгээр гал зогсоох ёстой. Манай ГХЯ-наас энэ асуудал маш их сэтгэл зовоож байна хэмээн байр сууриа тодорхой илэрхийлсэн.

-Хоёр тал БНТУ-ын Анталиа хотод биечлэн уулзсан. Дараа нь хэлэлцээ цахимаар үргэлжилнэ гэсэн ч үр дүнд хүрээгүй шалтгаан юу вэ?

Украины төвийг сахих статуст гол гол орнууд баталгаа гаргахыг шаардсан. Украин хамгийн том аюулгүй байдлын баталгааг ОХУ-аас шаардаж байна. БНТУ, Израиль, Европын холбоо, ХБНГУ баталгаа гаргахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Харин АНУ ихээхэн эргэлзэж байна. Тус улс ОХУ-ын хууль бус, т ү р э м г и й үйл ажиллагааны шаардлагад бид нийцэх ёсгүй гэж үзэж байна. Мөн ОХУ-ыг д а й н ы г э м т хэрэгт хариуцлага үүрэх ёстой гэдэг.

Цахимаар тав дахь хэлэлцээ эхлэх үеэр дээр дурдсан, иргэд олноороо а м и а алдсан явдал сөргөөр нөлөөллөө. Украин сөөм газраа ч өгөхгүй гэдгээ тодорхой хэлсэн. Бид эцсээ хүртэл б а й л д а н а гэв. Энэ бол Украины Ерөнхийлөгчийн байр суурь. Барууны орнууд санхүүгийн, з э в с э г техникийн туслалцаа үзүүлсээр байгаа тул Украин хүчин чадлаа тооцоолсны үндсэн дээр ийм байр суурь баримталж байна.

ОХУ зохих хэмжээний хохирол амссан. Тус улс маш хүнд байдалд байна. Киевийг э з л э н авах санаархал нь багасаж байна. Тэд ирэх сарын 9-нд Ялалтын баяраа тэмдэглэхдээ Донбассын нутагт бүрэн хяналтаа тогтоож тэмдэглэх магадлал өндөр байна.

Өнөөдөр олон улсын харилцаа урьдчилан таамаглах аргагүйгээр өрнөж байна. Бид үйл явцыг сайтар ажиглах шаардлагатай.

-Дайн хэзээ дуусах талаар ямар хувилбарууд дэвшүүлж байгаа вэ?

Оросын тал тавьсан болзлыг нь хэрэгжүүлсэн цагт д а й н дуусна гэж мэдэгдсэн. Украины тал тус улсын нутгаас орос цэpгүүд бүрэн гарснаар энэ асуудал шийдэгдэнэ гэж мэдэгддэг.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Песков “Гэрээний төсөл бэлэн болоогүй” гэдгийг ч мэдэгдсэн. Илүү их хүчин чармайлт гарган, ярилцах шаардлагатай гэв. Тохиролцоонд хүрч чадвал энэ д а й н дуусна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Д а й н ы эхний үе дууслаа. Одоо ц э р г и й н ажиллагаагаа Донбассын нутагт төвлөрүүлнэ” гэв. Энэ чиглэлээ ч барьж байна. Иймд д а й н хэзээ дуусахыг урьдчилан томьёолох боломжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *