Залуу гэр бүлийн байрны урьдчилгааг нийгмийн даатгалын сангаас нэг удаа төлдөг байя. Хэрэв та дэмжиж…

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг 2022.04.18-нд зохион байгуулсан.

Монголын залуучуудын холбооноос нийгмийн даатгалын зөвлөлд төлөөллөө оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хэвлэлийн хурал хийв.

Тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. Гэвч энэ ажлаа хангалтгүй гүйцэтгэж байна.

Мөн залуусын төлөөлөл тус зөвлөлд байхгүй учраас нийгмийн даатгалын сангийн тогтолцоо залууст ээлгүй байна. Тиймээс залуус нийгмийн даатгал төлөх ч сонирхолгүй болсон.

Иймд Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд залуусыг оролцуулан зохион байгуулахыг УИХ-ын даргаас хүсэж байна” гэв.

Эдийн засагч Г.Хонгор “Залуу гэр бүлүүд байр, орон сууц худалдан авахдаа Нийгмийн даатгалын санд төлсөн мөнгөнөөсөө нэг удаа авч хэрэглэдэг байх санал дэвшүүлж байна. Мөн сурч, боловсрохдоо төлсөн мөнгөнөөсөө авч ашигладаг болох хэрэгтэй.

Боломж нь байгаа, гагцхүү эрхзүйн орчин нь алга. Бидний дэвшүүлж буй энэ саналыг залуусаар хэлэлцүүлж, дэмжвэл албан ёсоор УИХ-д танилцуулна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *