Путины шийдэмгий мэдэгдэл дэлхий нийтийг caндаргаж эхэллээ. Тэрбээр хэлэхдээ xopиг арга хэмжээ нь…

Мягмар гарагт алс дорнодын Восточный сансрын буудлын бүтээн байгуулалттай танилцсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин одоо Украинд үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Украинд явуулж буй “цэpгийн тусгай ажиллагаа” нь Оросын үндэсний аюулгүй байдлыг хангах, Донбассын бүс нутгийн ард иргэдийг ялгаварлан гадуурхалт, xapгислалаас хамгаалах зорилготой бөгөөд зорилгоо биелүүлэх бүрэн боломжтойг тэр хэлсэн байна.

“Бидэнд өөр ямар ч сонголт байгаагүй. Бидний зорилго эргэлзээгүй биелнэ” гэж Путин тухайн үеэр хэлжээ.

Тэр бас өрнөдийн орнууд эдийн засгийн хориг арга хэмжээгээр Оросыг дэлхийн тавцанд ганцаардуулж чадахгүйг анхааруулсан.

“Өнөөдрийн дэлхий дахинд ямар ч улс орныг, ялангуяа Орос шиг том улсыг ганцаардуулах боломж байхгүй. Бидэнд хамтарч ажиллах түншүүд олдоно” гэж Путин хэлэв.

Украинд д а й н эхэлсэн цагаас хойш Путин анх удаа нийслэл Москвагаас гадагш аялсан нь энэ юм. Тэрбээр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой хамт алс дорнодод иржээ.

Путин сансрын нисгэгчдийн өдрийг тохиолдуулан Восточныйд зочилсон бөгөөд 61 жилийн өмнөх энэ өдөр Юрий Гагарин анх удаа сансарт нисэж байсан юм.

Тэгвэл өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский НАТО-гийн болон Европын Холбооны гишүүн Литва улсын парламентын чуулганд видео холбоогоор оролцож, үг хэлсэн байна.

Энэ үеэр тэр Оросын эсрэг эдийн засгийн х о р и г арга хэмжээгээ чангатгахыг Европын Холбоонд уриалж, одоо авч хэрэгжүүлээд байгаа үлбэгэр алхам нь Москвагийн эрх баригчдыг зоригжуулж, эзлэн түpэмгийллээ цааш үргэлжлүүлэх нөхцөл болж байгааг анхааруулжээ.

“Европ худалдаа, хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх сонирхолтой байгаа тул шийтгүүлэлгүй өнгөрөхөө тэд мэдэж байгаа” гэж хэлсэн Зеленский Оросын бүх банкнуудыг xoригт оруулж, газрын тосны импортыг нь бүрэн зогсоохыг уриалсан байна.

Украины дорнод хэсэгт Оросын цэргийн ажиллагаа энэ долоо хоногт идэвхжиж, шийдвэрлэх т у л а а н эхлэх магадлалтай байгааг Зеленский бас хэлжээ.

Польшийн ерөнхий сайд өчигдөр хэлэхдээ Европ тив дэлхийн хоёрдугаар д а й н а а с хойших хамгийн том танкийн тнлааныг Украинд үзэх магадлалтай байгааг сануулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *