Дуучин Наран Чойжилсүрэн, Нямдаваа нарт хандаж хатуухан үг хэлэв.

Шинэхэн гавьяат, дуучин Наран “Хүннү 2222” болон “King Tower” хотхоны хоорондох автозам дээр гарц гаргах эсэх маргааны асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Энэ зам нь нийтийн эзэмшил газар бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэр. Энэ зам дээр иргэн бүр чөлөөтэй зорчих эрхтэй бөгөөд хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа дөт замаар саадгүй орж гарна, явган зорчигчид цагаа хэмнэнэ, хамгийн гол нь ямар нэгэн гaмшиг болон хэн нэгэн маань өвдлөө гэхэд энэ 2 хаалгаар маш олон хүнийг аварч хамгаална, хугацаа алдахгүй!

Энэ хотхоноор зогсохгүй эргэн тойронд байгаа хотхоны маш олон хүүхэд, залуучууд, өвөө эмээ, оршин суугчид, ажилчид, зочид төмөр торон дундуур шурган орж гарч байхдаа хальтарч унах гээд олон асуудлаас гадна хотын өнгө үзэмжинд дэндүү муухай харагддаг.

Ийм учраас энд зайлшгүй Хаалга, Гарц гаргах шаардлагатай байгаа юм аа. Энэ бол Монгол улсын иргэдийн эрх ашигт хамаатай Аз жаргалтай, амар тайван уур бухимдалгүй амьдрах нөхцөл шаардлагад нийцсэн “Хаалга” гаргах гэж буйг ойлгон, аль аль талаасаа ухамсартайгаар уулзан тохирч болох ойлгомжтой асуудал.

Энд л жинхэнэ УИХ-ын гишүүний үүргийнхээ дагуу МУ-ын иргэдийнхээ төлөө хууль дүрмийг чандлан сахиж, НЗД -ын шийдвэрийг хүндэтгэн, Яг л ийм үед зөв, хариуцлагатай, соёлтой үйлдэл гаргаж, үлгэр жишээ үзүүлэх байх гэж хүлээж байлаа. Бид өөрсдийн газар нутаг, зам гарц дээр үл ойлголцон улс дотроо маргалдаад байвал Монгол улсыг болон Монгол иргэдийг хэн ер нь хэн хүндэтгэж, хамгаалж. ойлгож харьцах юм бэ?

Бид бүгд Ирдэг бас Буцдаг. Энэ хуримтлуулсан бүгдийг хэн ч алийг нь ч авч явж чадахгүй. Харин хийсэн сайн , зөв, оновчтой бүхэн цаг хугацааны хуулийн дагуу ялгаран шигшигдэн үлдэж, дурсагдан мөнхөрч үлддэг. Энэ хоёр хүн сайн бодож зөвшилцөөд олон хүнийг баярлуулах шийдвэр гаргана гэж найдаж байна.

Бүгдийг аз жаргалтай болгох хаалга шүү дээ. Бас маш олон хүний баярлаж талархсан сайн үгс, сайхан мэдрэмж, энерги буцаад маш том амжилтын хаалгыг нээж, сэтгэлийн амар амгаланг бэлэглэдэг. Хэн нь ч бай энэ замыг тэдэн онд тэр тавьж олон мянган оршин суугчдаа баярлуулсан сайн үйл болсон гэсэн хаяг бичиж тавьбал үеийн үед дурсагдах хийсэн бүтээсэнтэй сайхан л байна байх даа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *