Германд талх 8000₮ болсон гэх энэ нөхрийн үгийг нь нягтлаж үзлээ л дээ. Гэтэл түүний ярьсан бүхэн…

Германд 3200 төрлийн талх Weinheim дахь Талхны Хүрээлэнгийн бүртгэлд байдаг байна.

Хамгийн эрэлттэйд холимог улаан буудайн буюу rustic wood-fired breads, Mediterranean, мөн эртний үр тариагаар хийсэн сортууд нь эрэлт хэрэгцээ ихтэй. Хэрэглэгчдийн судалгааны нийгэмлэг. GfK 2019 оны мэдээ.

BilguunLiberalist: Энэ нөхрийн ярьсан мэдээллийг нягталлаа. Германд талхны дундаж үнэ 1.23 евро буюу 4100 төгрөгийн үнэтэй байна. Энэ нөхөр худал мэдээлэл тараажээ. Харин Герман хүний дундаж цалин нь сард 4000 евро буюу 13.6 сая төгрөг юм байна.

13.6 сая төгрөгний цалинтай Берлиний иргэн Хенрих гуай талхаа 4100 төгрөгөөр авч идэх, 700К цалин авдаг Улаанбаатарын иргэн Дорж гуай талхаа 3000 төгрөгөөр авч идэх хоёрын хооронд асар их ялгаа бий шүү.

Ийм асар их байгалийн баялагтай, өргөн уудам газар нутагтай, ийм цөөн хүн амтай улс орныг ингэж дампууруулж, иргэдийг нь ийм ядуу амьдруулна гэдэг үнэхээр асар их авьяас чадвар юм даа.

Тэгээд дээрээс нь та нар Германчуудаас хямдхан талх идэж байна гэх маягийн юм яриад байж байдаг, үнэхээр төгс үү гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *