Б.Жаргалсайхан: Хотын дарга түгжрэлээ багасгаж чадахгүй байж зургаан орлогчоор aцаа хийнээ? Мөн тэрбээр…

Улаанбаатар хотын замыг түгжрэлийг бууруулах олон арга хэмжээ сүүлийн хэдэн жил авч байгаа ч үр дүнгүй замын түгжрэл улам л нэмэгдээд байгаа юм.

Замын түгжрэл бараг л дарга нарын мөнгө иддэг шилдэг арга болсон гэж хэлж болно. Хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулдагч хэзээ ч үр дүнгийг нь үзээгүй иргэд бухимдсаар, эдийн засгаараа шатсаар байна.

Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудастаа: Түгжрэлээ шийдэж чадахгүй байж зургаан орлогчоор aцаа хийдэг байнаа гэв. Нээрээ ийм олуулаа юу хийдэг юм бэ? Сүүлийн 5 жилийн судалгаагаар нийслэлд иргэдийн 80 гаруй хувь нь өдөртөө бүтээх ажлынхаа зөвхөн гуравны нэгийг амжуулж байгаа гэсэн дүн гарчээ.

Энэ байдал Улаанбаатар хотын түгжрэл ямар түвшинд очсоныг харуулж байгааг мэргэжилтүүд хэлж байна. Суудлын 200 мянган машинаар тооцсон судалгаагаар

Аи-92 бензин хэрэглэдэг нэг автомашин түгжрэлээс болж цагт 1328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулж, энэ нь мөнгөн дүнгээр нийт тээврийн хэрэгслээр тооцоход өдөрт 265 сая төгрөг, жилд 53 тэрбум төгрөг болж ДНБ-ний 2.9 хувийг эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *