Монголын зэвсэгт хүчин яагаад cyм, галт хэpэгcлээ үйлдвэрлэх ёстой вэ? Учир нь гэвэл…

Тагнуулын байгууллагын тухай хуулийг УИХ эцэслэн баталсантай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл хийсэн билээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Одоогоос долоон жилийн өмнө ЗХЖШ-ын үндсэн бүтцэд байсан Цэргийн тагнуулын газрыг тагнуулын төв байгууллагад шилжүүлсэн. Уг хуулийн өөрчлөлтөөр энэхүү гажуудлыг засаж, Цэргийн тагнуулын газрыг ЗХЖШ-ын үндсэн бүтцэд шинээр байгуулахаар болж байна” гэсэн юм.

Түүнчлэн батлан хамгаалах салбар сyм, галт зэвcэг үйлдвэрлэдэг болох талаар өмнө нь салбарын сайд мэдээлж байсан бөгөөд энэхүү талаар тодруулахад “Сyмны үйлдвэрийн гэрээг хийсэн.

Энэ жил сyмны үйлдвэрийн барилгын засварыг бүрэн дуусгана. Мөн тоног төхөөрөмжүүдээ захиална. Нийт хийх ёстой ажлынхаа 40 хувийг энэ жил бүрэн хийж дуусгана.

Ирэх оны зургадугаар сарын 30-н гэхэд Монгол Улс, Монголын зэвcэгт xүчин сyм, галт хэpэгcлээ үйлдвэрлэж эхэлнэ” гэдэг хариулт өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *