Хүүхдийн мөнгөтэй холбоотой Засгийн Газрын гаргасан шийдвэр олон нийтийн талархалыг хүлээгээд байна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг баталсан.

Мөн Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргасантай холбогдуулан өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарын хамт мэдээлэл хийсэн билээ.

Мөн үеэр “Хуримтлалтай хүүхэд” бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулж, энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг бүрэн буюу 100,000 төгрөг олгох шийдвэр гаргасан талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ.

Засгийн газраас хүүхдийн 100,000 төгрөгийг 2022 оны долдугаар сар хүртэл бүтнээр олгож, цаашид хуримтлал үүсгэн арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал 50,000 төгрөгийг л бэлнээр өгөх шийдвэр гаргаад байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *