УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Улсын нууц гэх нэрийдлээр цэргүүдийн талхыг 20,000 төгрөгөөр шахаж байна.

Чуулган үргэлжилж байна буй бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлсэн билээ.

Тэрбээр “Aвлигаас урьдчилан сэргийлэхийн тулд Тендерийн хуулийг санаачилдаг. Одоо хэлэлцэж буй хуулийн 34.1 дэх заалтыг баталбал бид Тендерийн хуулиа хүчингүй болгох хэрэгтэй.

Жижиг бичиг цаасны ажилд тендер зарлаад, том бүтээн байгуулалт буюу 20 тэрбум ам.долларын ажилд тендер зарлахгүй гэж байна.

Үүнээс харахад томчууд найрлах юм байна. Хамгийн том xyлгайг хуулиар хийдэг гэдэг. 20 тэрбум ам.долларын асуудлыг хуульгүйгээр хусах гэж байна. Төрийн өмчит компаниудад 10 их наяд төгрөгийн aвлигa байгаа талаар АТГ-т мэдэгдсэн.

Төрийн өмчийн компаниудын санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэлэлцдэг байя. Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болсон. Улсын төсвөөс хэд дахин их мөнгө төрийн өмчит компаниудад эргэлдэж байна.

Төмөр замын гэрээг улсын нууцаар халхавчилж хийж байгаа. Тендергүйгээр. Улсын нууц гэх нэрийдлээр цэргүүдийн талхыг 20000 төгрөгөөр шахаж байна. Энэ бол хууль ёсны aвлигa. Энэ асуудлыг шалгуулна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *